\”Эрдэнэт” үйлдвэрийн төрийн эзэмшлийн 51 хувийг төлөөлж, Төлөөлөн
удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүнээр ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал,
Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын
газрын даргын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл нарын хүмүүс томилогдлоо.
\”Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ долоон гишүүнтэй. Харин Монголын
төр 51 хувийг эзэмшдэг учраас ийнхүү ТУЗ-ийн дөрвөн гишүүнийг томилов.
ТУЗ-ийн гишүүн байна гэдэг хүмүүний орчлонд төрсөн их
хувь заяа. Бид мэднэ дээ. \”Оюутолгой”, \”Тавантолгой” компаниудын ТУЗ-ийн гишүүд
ямар цалин хангамж авдагийг өнгөрөгч хугацаанд хангалттай л уншиж, биширсэн. \”Эрдэнэт”
үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд ч дээрх хоёр компаниас дутаад байхгүй. Бүр еврогоор
цалинждаг гэх мэдээлэл ч цацагдаж байсныг санаж байна. Мөн орон байр, унах
унаа, идэх хоол гээд бүгдийг нь үйлдвэрээс бүрэн даадаг гээд бодохоор ТУЗ-ийн
гишүүн байна гэдэг хүмүүний орчлон төрсний их хувь заяа гэж тодотгоод байгаа
юм.
Тэгвэл энэ их хувь заяаг яагаад манай Ерөнхийлөгчийн
хэлдгээр давхар дээлтэй хүмүүс эдлэх ёстой юм. Тэд чинь төсвөөс цалинждаг улс.
Тийм байхад үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн гээд давхар цалин хангамж бас хүртээх нь
байна шүү дээ. Үүнийг албан тушаалын тохироо наймаа гэж нэрлэхгүй бол өөр юуг
нэрлэх вэ.
Н.Алтанхуягийн хүргэн гэгдэх Г.Дэнзэн ЗГ-ын Хэрэг эрхлэх
газрын дэд даргаар ажиллаж байхдаа \”Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар
давхар ажиллаж, тендер будилаантуулсан, төсвийн хөрөнгө завшсан хэрэгт
хутгалдчихаад байгаа юмдаг. Тэгсэн одоогийн ЗГ-ын ХЭГ-ын дэд дарга мөн л
ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байх жишээтэй. Ер нь ЗГ-ын ХЭГ-ын дэд дарга гэдэг
албан тушаал нь өөрөө ямар нэг үйлдвэрийн ТУЗ-д давхар очихын цондон ч юм шиг.
Тэр ч яахав. Эдгээр гишүүд дунд бидний танил Д.Дэмбэрэл
гэх \”буурай”-н нэр дуулдаж байгаа биз. Олон жил УИХ-ын гишүүнээр ажилласан
бидний танил хүн мөнөөсөө мөн. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуулиар залуустаа
боломж олгоно гээд нэрээ татаж байсан. Одоо эргээд харахад нам нь ялалт
байгуулж гэмээн нэг том үйлдвэрийн ТУЗ-д очоод суух тохироог л хийчихсэн байж л
дээ. Өндөр хангамж эдлээд л сууж байх гэж тэр. За тэгээд ТУЗ-өөс гарсан шийдвэр
ард маньд ямар хамаа байх биш дээ. Төр дээгүүрээ ярилцаж, азтай нэг нь дөрвөн
жилийн хугацаанд өндөр хангамж эдлээд л суухаас хойш.
Шар хүү