Монгол Улсын Ерөнхий сайд Солийн Данзан “Бидний улс үлгэрлэвэл Швейцарь лугаа адил болж, хөгжлийн замыг сонгоно” хэмээн хэлээд буруудсан түүхтэй. Дэлхий дээр хүн амаараа бус хөгжлөөрөө хамгийн хүчирхэг улс бол Швейцарь.
Дэлхийн II дайнд германчууд Швейцарийг эзлэж чадаагүйгээ бүх мөнгөө тэдний банкинд хадгалуулсан, ард түмэн нь эв нэгдэлтэй, эдийн засгийн хүчирхэг байдлаас болсон хэмээн хожим тайлбарласан байдаг. Харанхуй бүдүүлэг гэгдэж байсан ч сийрэг өвгөд маань Швейцарь шиг хөгжих тухай ярьж мөрөөдөж байж.
Тэгвэл өнөөдөр Япон шиг хөгжье гээд Г.Занданшатар сошиалд загнуулж байх юм. Азийн өндөр хөгжилтэй улс бол Япон. Бидэнд тэднээс асар л олон давуу зүйл бий. Япончуудаас сахилга бат, шударга ёс, хөдөлмөрч байдлыг суралцахад Япон лугаа байтугай хөгжих болно. Бидэнд харах загвар, мөрөөдөх хөгжил, хүрэх зорилт чухал юм.
Алсын хараатай Солийн Данзангийн мөрөөдлийг бараг 100 жил шоолсон ч түүний зөв байсан гэдгийг одоо ойлгож байгаа байх. Гомбожавын Занданшатарын зөв гэдгийг намчирхдаггүй болсон цагтаа ойлгох юм болов уу даа.