2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар ЖДҮХС 911 иргэн, аж ахуйн нэгжээс 191 тэрбум төгрөгийн, арилжааны 5 банкаар дамжуулан олгосон 358 иргэн, аж ахуйн нэгжээс 69 тэрбум төгрөг, нийт 1269 иргэн, аж ахуйн нэгжээс 261 тэрбум төгрөгийн авлагатай байв.
Үүний 42.7 тэрбум төгрөг нь Капитал банкны авлага аж. ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтөөс энэ онд 34.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, Засгийн газрын бондын 41.3 тэрбум төгрөгийн төлбөрийг төлнө. Ингэснээр -6.7 тэрбум төгрөгийн хасах баланстай гарахаар байгааг З.Мэндсайхан сайд танилцуулжээ.
ЖДҮГ өнгөрсөн онд 1579 төслийн 238 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ЖДҮГ-т цахимаар, орон нутагт цаасан хэлбэрээр авчээ. Салбарын сайдын багцалсан гурван зээлийн багцын хүрээнд сангаас шууд олгох хэлбэрээр 249 төсөлд 22.8 тэрбум төгрөг, банкаар дамжуулан “Жайка II үе шаттай төсөл”-ийн зээлийн 6 төсөлд 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Үүний үр дүнд таван жилийн хугацаанд дээрх аж ахуйн нэгжүүдэд шинээр 1497 ажлын байр бий болж, 811 ажлын байрыг хадгална. Нийгмийн даатгалын шимтгэлд 6.4 тэрбум, орлогын албан татварт 1.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх юм байна. Зээлийн эргэн төлөлтийн тухайд 2020 онд ЖДҮХС-д 33 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, үүнээс
- Хөгжлийн банкны бондын төлбөрт 3.5 тэрбум төгрөгийг,
- Засгийн газрын бондын төлбөрт 6.2 тэрбум төгрөгийг,
- Бусад төлбөрт 1.0 тэрбум төгрөгийг төлжээ.
2019 онд төлбөрийн зөрчилтэй зээлдэгчийн зээлээс 6.7 тэрбум, 2020 онд аян зохион байгуулсны үр дүнд 14.5 тэрбум төгрө төвлөрүүлсэн байна.