Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавдугаар сарын нэгнээс агаарын хилээ нээхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тавдугаар сарын 1-нээс хил нээх нь вакцинжуулалтад хамрагдсан иргэдийг хүлээж авахад Монгол Улс бэлэн гэдгээ илэрхийлэх нэг зорилготой. Нөгөө нь агаарын хилийг нээснээс хойш хоёр сарын дараа Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орох гэрээтэй байгаа тул өнөөдөр ийнхүү бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Долдугаар сарын 1-нээс шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхэлнэ гэх байдлаар Японы талтай харилцан уулзалт хийлээ” гэв.
Холбогдох мэргэжлийнхний хэлж буйгаар 24 цагийн дотор шинэ нисэх онгоцны буудал руу нүүх боломжтой бөгөөд нислэгийн хуваарь алдагдахгүй аж.
КОВИД-19 цар тахлын улмаас Монгол Улсын агаарын тээврийн салбарын 2020 оны тоон үзүүлэлтүүд өмнөх онтой харьцуулахад 48-72%-аар буурсан билээ.
Түүнчлэн хуваарьт нислэг гүйцэтгэгч дотоодын агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг “Чингис хаан” ОУНБ-д нүүлгэн шилжүүлэхэд нийт 60.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж.
\нислэгийн үйл ажиллагааг сэргээн тогтворжуулахад нийт 248 тэрбум төгрөг\