Японы шүүх лхагва гаригт тус улсын Засгийн газар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хориглосон явдал нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.
Токио, Саппоро, Осака, Нагоя зэрэг хотын оршин суугч 13 ижил хүйстэн хос 2019 оны Гэгээн Валентины өдөр тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэх нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан аж. Эдгээрийн дундаас Хоккайдо арлын оршин суугч ижил хүйстэн гурван хос Засгийн газраас Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаагүйн улмаас үүссэн сэтгэл санааны хохиролд тус бүр нэг сая иений нөхөн төлбөр нэхэмжлээд байжээ.
Харин Саппоро хотын шүүх ижил хүйстний гэрлэлтийг хориглосон явдал нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ч хосуудын гаргасан нэг сая иений нэхэмжлэлийг түдгэлзүүлсэн байна. Япон улс нь “ИХ-7” улсын бүлэг дотор ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй цорын ганц улс юм.