Шадар сайд С.Амарсайхан: Дэлхий нийтэд 265 вакциныг албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд 13 вакцин хэрэглээнд нэвтэрч, 9 вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг олгосон. Манай улс нийт 2,083,000 хүнийг дархлаажуулахаар болж хоёрдугаар сарын 23-нд дархлаажуулалтыг эхэлж, гуравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 155,746 хүн эхний тун вакцинаа хийлгээд байна.