АНУ үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн хүрээнд БНАСАУ, Өмнөд Солонгос, Японтой уулзалт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Америкийн засаг захиргаан дахь өндөр албан тушаалын хүн мэдэгджээ. АНУ-д Хойд Солонгосын бодлогын талаар судалж, хэлэлцэж байгаа аж. Америкийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар уулзалт ирэх долоо хоногт болох гэнэ.
Жо Байден Пеньяны пуужингийн шинэ туршилтын талаар “БНАСАУ-ын үйлдэл өөрчлөгдөөгүй байна” гэсэн юм.
АНУ-ын Тагнуулын алба энэ сарын 17-нд “БНАСАУ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг үүрэгт ажилдаа орсны дараа пуужингийн анхны туршилтаа явуулахаар бэлтгэж байж магадгүй” гэж мэдээлсэн. АНУ-ын хэд хэдэн байгууллага хариу арга хэмжээ авах талаар зөвлөлдөж, Ким Жон Уныг пуужин юмуу пуужингийн хөдөлгүүр туршина гэж үзэж байсан билээ.
Жо Байден өмнөх Ерөнхийлөгч Доналд Трампын БНАСАУ-ын талаар баримталж байсан бодлогыг хянаж байгаа аж. Тэрбээр БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын тулд Трампаас өөр арга барил ашиглах гэнэ.