Иргэн Б.Сарнай нь гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хонгилын гэгдэх зарим шүүгч нар болон тэдэнтэй нэр холбогдсон албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хуулийн хяналтын байгууллагад шалгуулах шаардлагыг 48 цагийн хугацаатай хүргүүлсэн юм. Тэр дундаа хонгилын шүүгчидтэй холбоотой гэгдэж байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх, өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Д.Энхцэцэг нарыг даруй албан тушаалаас нь чөлөөлөхийг Ерөнхийлөгчөөс шаардсан.
Иргэн Б.Сарнайгийн шаардлагын хариуг 48 цагийн хугацаанд өгөөгүй учраас яг одоо Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж, хариу өгөхийг Ерөнхийлөгчөөс хүсч байгаа аж.