Коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байсан Ховд аймагт нэг тохиолдол коронавирусийн халдвартай нь батлагдсан байна.
Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант суманд коронавируст халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайн иргэн нь эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатарт эмчилгээ хийлгээд энэ сарын 10-нд Ховд аймагт ирсэн байна. Тухайн иргэн Улаанбаатар хотоос ирэн гэрийн тусгаарлалтад байсан бөгөөд тусгаарлалтын хугацаа дууссан учир Жаргалант сумын эрүүл мэндийн төв болон Ховд аймгийн эрүүл мэндийн газруудаар явсан маршрутыг тогтоосон байна. Иймд Ховд аймгийн шуурхай штаб хуралдаж халдвартай иргэний хавьтлуудыг тогтоохын тулд өнөөдрөөс эхлэн аймгийн хэмжээнд тэг зогсолт хийхээр болсон байна.
Ийнхүү Улаанбаатар хотоос халдвар зөөвөрлөгдсөн аймаг нэгээр нэмэгдэж, нийт 15 аймагт халдвар тархаад байна.
Аймгуудад илэрсэн тохиолдлыг дурдвал:
-Төв аймагт 147
-Баянхонгор аймагт 11
-Архангай аймагт 41
-Өвөрхангай аймагт 65
-Орхон аймагт 86
-Сэлэнгэ аймагт 219
-Дархан-Уул 100
-Булган аймагт 22
-Завхан аймагт 9
-Хэнтий аймагт 10
-Хөвсгөл аймагт 29
-Ховд аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.