ХАЧА-н хүндэт харуулын рот:
Хятадын
ардын чөлөөлөх арми 1927 оны 8-р сард үүсгэн байгуулагдсан гэж үздэг.Манай
дэлхийн хамгийн олонцэрэг хүн хүчтэй армид тооцогддогба эгнээнд нь нийт 2 сая 285мянган цэрэг хүн хүчалба хааж
байна.БНХАУ-тусгаар тогтнолоо заралсан 1949 оноос Хятадын ардын чөлөөлөх арми
гэж нэрлэх болсон. Хятад улсын хуулинд 18-50 насны бүх эрчүүд цэргийн алба хаах
үүрэгтэй хэдий ч Хятадын ардын чөлөөлөх армид алба хаах нь өндөр шалгууртайнэр төрийн хэрэг болсон
байна. Тэд зөвхөн бие бялдар оюун
санааны өндөр хөгжилтэй (хотын, боловсоролтой) залуусыг цэрэгт татдаг.
Бусад цэргийн насны бүх эрчүүдэд цэргийн анхан шатны боловсорол олгон сургаж
дадлагжуулан бэлтэгдэг.
Энэ нөөц
хүчний хувьд маш их бараг 40 сая түүнээс дээш хүн хүчтэй аливаа дайны үед
тэднийг цэрэгт татан цэрэг байлдааны үйл
ажиллагаанд ашиглах зориулалтай.ХАЧАрмиЭнэтхэгийн хилийн бүс нутаг Гимлайн
өндөр уулс , хойд хилийн бүс нутаг , өмнөд далайн хил хязгаар нутагт байлдааны
үйл ажиллагаа явуулах мөн Тайваныг эзлэн авах гэсэн ерөнхий чиг үүрэгтэй. Хятад
улсын сүүлийн жилүүдийн эдийн засгийн асар их хурдацтай өсөлт хөгжил нь цэрэг
батлан хамгаалах салбараа өргөжүүлэн бэхжүүлэх , шинэ зэвсэг техник технологийг
олноор худалдан авах санхүүжүүлэх бололцоог олгож байна.
Ер нь Хятадын
шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжил дэвшил ньармийн зэвсэг техникийг улам
бүр боловсоронгуй болгон сайжируулан чанаржуулах мөн зэвсэг техникийн
үйлдвэрлэлийг асар ихээрнэмэгдүүлэн цэрэг батлан хамгаалах салбараа бэхжүүлхэд
зориулагдаж байна.
Хятадын
ардын чөлөөлөх армидотроо 5 төрлийн
цэрэгт хуваагддаг.
1.Хуурай
замын цэргийн хүчин
2.Агаараас
эсэргүүцэн хамгаалах цэргийн хүчин
3.Тэнгисийн
цэргийн хүчин
4. Стратегийн
пуужинтзэвсэгтцэргийн хүчин
5.Хятадын
үндэсний цэргийн цагдаагийн хүчин гэсэн
үндсэн 5 төрлийн цэрэгтэй.
Хуурай замын цэргийн туг далбаа.
Хятадын
ардын чөлөөлөх армийн хуурай замын
цэргийн хүчин дэлхийд болон Ази тивдээ хамгийн том цэргийн хүчинд тооцогддог. Хуурай замын цэргийн нийт бие бүрэлдхүүн нь 1,6 сая цэргийн албан хаагчтай бөгөөд нөөц хүчинд нь гэхэд цэргийн алба хаасан 510 мянган
цэргийн насны эрчүүд байна. Үндсэн чиг үүрэг нь улсын хил хамгаалах
болон хөрш зэргэлдээ орнуудын нутагт болон тив дэлхийн хэмжээнд цэргийн цохилт
өгөх дотоод тогвортой байдлаа хамгаалах үүрэг зорилготой. Цэргийн хүчээ маш
хурдан дэлгэн тараах, хурдтай маневр хийх чадвар Хятадын хуурай замын цэргийн
үндсэн зорилт юм.
Персийн
буланд 1991 онд болсон Ирак Америкийн цэргийн мөргөлдөөнд Хятадын зэвсэглэлтэй
Иракийн арми бут цохигдон Америкийн
цэрэг маш амжилттай давшсан. Үүнд Хятад цэргийн мэргэжилтэнүүд командлал дүгнэлд хийж өөрийн хуурай замын цэргийн
зэвсэг техникийг эрс шинэчлэн
сайжруулхаар шийдсэн.
Хятад улс
зөвхөн хуурай замын цэрэгтэй ч биш тэнгисийн цэрэг , агаараас эсэргүүцэн
хамгаалах цэргийн хүчинтэй ч тэргүүлэх зэргийн ач холбогдол өгөн тэдгээрийн
зэвсэглэл техникийн бүрэн шинэчлэлд зориулан асар их хөрөнгө мөнгө зарцуулаж
байна.
Хятадын хуурай замын цэрэг 2 төрөл загварт хуувагддаг. 1-р төрөл тэргүүн эгнээний цохилтын хүч энэ нь илүү
цомхон , уян хатан олон төрлийн байлдааны үйл ажиллагаа явууланхурдан маневрлах
чадвартай шаардлагтай үед маш хурдан нэгдэж нэгдсэн хүч болдог орчин үеийн шинэ
зэвсэг техникээр илүү их хангагдсан байдаг бол 2-р төрөл нь улсын хил хамгаалах болон дотоодын тогтвортой
байдлын хангах гол зорилготой юм.
Тэд илүү олон хүн хүчтэй хэдий ч орчин үеийн шинэ зэвсэг техникээр тийм ч
сайн хангагдаагүй байдаг. Хятадад 1978 онд эхэлсэн улс төрийн
шинэчлэлт өөрчилөлт Хятадын армийг ч мөн хамарсан ба сүүлийн 20-30 жилд Хятадын хуурай замын цэрэг маш эрчимтэй шинэчлэгдэн
өөрчилөгдөж хүн хүчний тоогооч хэдэн зуун мянгаарцөөрүүлсэн.
Хятадын армид өрнөсөн өөрчилөлтөөр хуурай замын цэргийн тоо буурсан хэдий чөнөөдөр дэлхийн хамгийн олон цэрэг ,хүн хүчтэй армид
тооцогдсон хэвээр байна.
Эхний өөрчилөлт зохион байгуулалтаар хуурай замын цэрэг корпусын бүтцээс
армиудын бүлэглэлийн зохион байгуулалтанд шилжиж хүн хүч анги нэгтгэлүүдийн
тоог маш их цөөлсөн.
Энэ
өөрчилөлтөөр 1988 онд армийн 36 корпусыг
армийн 24 болгосон мөн 2002 онд армийн нэгтгэлүүд 21 болсон
бүр 18 хүртэл бууруулах зорилготой.
ХАЧАрмид 1980-аад оноос цомхон уян хатан , хурдан үйл ажиллагаа явуулах
чадвартай цэргийн анги нэгтгэлүүдийн бүрдүүлж эхэлсэн байна.Цэргийн
тойрог болгонд байх тусгай хүчний 7 анги, анги бүр 1000 хүний бүрэлдэхүүнтэй ба маш өндөр сахилга зохион байгуулалт ,
байлдааны бэлтгэл сургуулилтыг хангасан байдаг. Эдгээр цэргийн нэгтгэлүүд болон
Хятадын тэнгисийн цэргийн өмнөд флотын хүчинтэргүүний цохилтын хүчинд
тооцогддог.
Энэ анги
нэгтгэлүүд нь 24-48 цагийн дотор хариу цохилт өгөх байнгын байлдааны бэлэн
байдалд байдаг. ХАЧА-н эдгээр шуурхай хариу цохилт өгөх анги нэгтгэлүүд нийт
258 мянган хүн хүчтэй ба тухайн цэргийн тойргууд болон флотын командлалд
захирагддаг.
Түргэн
шуурхай үйл ажиллагаа явуулах хуягт танкийн болон механикжуулсан мөн явган
цэргийн анги нэгтгэлүүд дээр агаарын десантын 3 дивиз, тэнгисийн цэргийн
десантын 3 бригад нэмэгддэг. Хятадын хуурай
замын цэрэг дэлхийн 2-р дайны үе шиг өргөн фронтоор байлдааны үйл ажиллагаа (1979 онд
болсон Вьетнам-Хятадын дайныг эс тооцвол )бараг явуулж байгаагүй харин партизаны
дайны асар их туршлагтай юм. Тэд сүүлийн
үед хуурай замын цэргийн Ланьчжу,
Цзинань, Нанжин, Гуанчжоу ,Чэнду тойргийн хэмжээнд байлдааны үйл ажиллагааны
хээрийн сургуулилтыг маш олноор зохион байгуулж өнөөгийн өндөр технологийн
дайнд байлдах чадвараа байнга дээшлүүлсээр байна.
Хятадын хуурай замын цэрэг 7 том тойрогт хуваагддаг бөгөөд тойрог бүр цэргийн
тойргийнштаб байрлаж байгаа том хотын нэрээр нэрлэгддэг.(Шэньян, Бээжин, Цзиннань, Ланьчжоу, Чэнду, Гауньчжоу, Нанкин). Тойргуудын бүрэлдхүүнд хэд хэдэн ерөнхий цэргийн армиуд , тухайн муж хязгаар нутагт байрлах цэргийн анги
нэгтгэлүүд,том хотуудад байрлах цэргийн гарнизонууд, тухайн муж, бүс нутгийн
нөөц хүчин, цэргийн хэлтэсүүд хамаарагддаг
байна.
Энд зайлшгүй тэмдэглэн хэлхэд сүүлийн 20-иод жилд Хятадын тухай мэдээ мэдээлэл
ил тод болж байгаа хэдий ч ХАЧА-н бүтэц зохион байгуулалт, бүрэлдэхүүн командын
тухай мэдээлэл маш нууц зэрэглэлд байдаг. Цэргийн тойргуудын нэр түүний бүрэлдэхүүн
, армиудын тоо дугаарын тухай мэдээлэл баримтат тулгуурласан мэдээлэл гэсэн хэдий
ч доорхи бүх мэдээ , баримтыг бүгдийг
үнэн зөв ,яг таг тоо баримт гэж үзэж болохгүй юм.
1. Шэньяны цэргийн тойрог:Энэ цэргийн тойрог нь Хятадын зүүн хойд бүс нутагт байрлах ба ОХУ-н алс
дорнодын бүс нутаг , Солонгосын хагас арлуудад байлдааны үйл ажиллагаа явуулах
чиг үүрэгтэй цэргийн нэгтгэл юм. Шэньян цэргийн тойрогт байрлах агаарын цэргийн десантын дивиз гэхэд Хойд
Солонгосын хилийн бүс нутагт тэдний дотоодод үйл ажиллагаа явуулах зорилго чиг
үүрэгтэй.Тойргийн бүрэлдхүүнд ерөнхий цэргийн 3
арми буюу 16,39,40-р армиуд мөн муж хотуудын цэргийн анги нэгтэглүүд багтдаг.Шэньяны
цэргийн тойргийн 16-р армийн бүрэлдхүүнд 46-р мотобуудалгын дивиз, хүйтэн
сэрүүн бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах зориулалттай явган цэргийн 8,9-р
бригадууд, 4-р танкийн, 10-р артиллерийн
, 1-р танк эсэргүүцэн хамгаалах, 16-р агаараас эсэргүүцэн хамгаалах, 67-р
тусгай хүчний бригадууд байдаг.
Харин 39-р армийн бүрэлдхүүнд 116-р механикжуулсан дивиз , 115-р
явган цэргийн бригад, 3-р танкийн , 190-р механикжуулсан, 202,203-р
мотобуудлгын ,7-р артиллерийн бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах 1 бригад,
9-р цэргийн нисэх хүчний хороо, нэг тусгай хүчний хороо багтдаг. Мөн 40-р
армийн бүрэлдхүүнд нь 118-р явган цэргийн , 119,191-р мотобуудагын,5-р танкийн
, 11-р артиллерийн, 7-р агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд нийтдээ 7
бригад багтдаг байна.
Энэ цэргийн тойргийн бүрэлдхүүнд Ляонин мужийн нөөц хүчний явган цэргийн нэг
дивиз, мотобуудлгын нэг бригад , артиллерийн нэг хороо, Цзилинь мужийн явган
цэргийн 2 дивиз , Хэйлунцзян мужийн зенит-артиллерийн нэг дивиз мөн багтан
ордог. Энэ тойргийн нийт бүрэлдхүүнд 1 механикжуулсан, 4 мотобуудалгын, 1
танкийн дивиз , 5 механикжуулсан , 4 мотобуудалгын, 2 танкийн , 3 артиллерийн ,
1 танк эсэргүүцэн хамгаалах , 3 агаараас эсэргүүцэн хамгаалах бригад, 2 тусгай хүчний,
2 нисдэг тэрэгний , 1 инженер саперын, 1 хөвөгч гүүрний , 1 Радио Электрон
холбооны хороодууд байдаг байна.
2. Бээжингийн цэргийн тойрог:Энэ цэргийн тойрог ньХятадын хойд хилийн дагуух бүс нутагт байралдаг
Монгол , ОХУ-н дорнод Сибирийн бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй
цэрэг армийн нэгтгэл юм.Бээжингийн цэргийн тойрог нь ХАЧА-н хамгийн хүчтэй шилдэгт армиудтай хамгийн том
тойрогттооцогддог.
Түүний
бүрэлдхүүнд 3 арми ( 38,27,65-р армиуд ), Өвөр Монгол дахь цэргийн анги нэгтгэлүүд
мөнтом хотуудын цэргийн горнизонууд багтдаг.Бээжингийн цэргийн тойргийн
бүрэлдхүүнд Хятадын ардын чөлөөлөх армийн цорын ганц агаарын десантын 15-р корпус
багтдаг.Түүний бүрэлдэхүүнд 3 агаарын десантын дивиз байдагба төв штаб нь
Сяогань хотод байралдаг. Дивиз тус бүр нь десантын 3 хороо ,тээврийн болон
инженер саперын батальонуудаас бүрддэг.
Энэ агаарын
десантын 15-р корпус нь Хятадын чөлөөлөх армийн цэргийн нисэх хүчний командад
харъялагддаг. Агаарын тээврийн хүч бололцооноос хамаарч эхний ээлжинд 1 дивиз
десантаар буулгах боломжтой.
Хятадын
хуурай замын цэргийн шилдэг арми болох 38-р
армийн бүрэлдхүүнд 112 ,113-р механикжуулсан дивизүүд, 6-р танкийн дивиз,5-р артиллерийн бригад, 4-р агаараас
эсэргүүцэн хамгаалах, нэг тусгай хүчний бригад, цэргийн нисэх хүчний 8-р
бригадууд багтдаг ба төв штаб нь Бээжин хотод байралдаг.Хятадын армийн орчин
үеийн шинэ зэвсэг техникээр хамгийн түрүүнд энэ армийг хангадаг мөн цэрэг
байлдааны үйл ажиллагаа явуулах шинэ шинэ арга ажиллагаанд зориуланбайнга бэлтгэл сургуулилт
зохион байгуулж байнгын бэлэн байдалд байдаг.
Харин 65-р армийн бүрэлдхүүнд 193-р хөнгөн явган цэргийн, 194-р хүнд явган
цэргийн,195-р механикжуулсан бригадууд, 70,196-р мотобуудлагын, 1-р танкийн ,
14-р артиллерийн бригадууд ,нэгагаараас эсэргүүцэн хамгаалах бригад багтдаг.
Мөн 27-р армийн бүрэлдэхүүнд 188-р хөнгөн явган цэргийн , 235-р механикжуулсан,
80,82-р мотобуудлагын, 7-р танкийн ,16-р артиллерийн бригадууд мөн агаараас
эсэргүүцэн хамгаалах нэг бригад нийтдээ 7 бригад багтдаг байна. Бээжингийн
горнизоны бүрэлдхүүн дахь 1,2,3-р
дивизүүд мөн Өвөр Монголын нутагт байралдаг205-р
мотобуудлагын бригад , хилийн цэргийн хороодууд мөн энэ тойргийн бүрэлдэхүүнд
багтдаг. Бээжингийн цэргийн тойргийн нөөц хүчний хувьд Бээжин хотоостанкийн болон зенит-артиллерийн
тус тус нэг хороо, Тяньцзин мужаас явган цэргийн болон зенит артиллерийн тус
бүр нэг дивиз, Хэбэй мужаас явган цэргийн болон зенитартиллерийн тус бүр нэг дивиз,
танк эсэргүүцэн хамгаалах хороо, Шаньси мужаас явган цэргийннэг дивиз , Өвөр
Монголоос мөн явган цэргийн нэгдивиз эмхлэн зохион байгуулахаар төлөвлөсөн.
Бүх тойргийн хэмжээнд 3-4 механикжуулсан, 2 танкийн, 3 агаарын десантын
дивиз байдаг ба 5-8 мотобуудалгын, 3-4
механикжуулсан , 1 танкийн, 3 артиллерийн , 1 тусгай хүчний ,3 агаараас
эсэргүүцэн хамгаалах бригадууд мөн цэргийн нисэх хүчний , тусгай хүчний , хилийн цэргийн, артиллерийн , танк эсэргүүцэн
хамгаалах , химийн зэвсэгээс хамгаалах тус бүр нэг хороодууд бүрэлдхүүнд нь
багтдаг.
3. Цзиннань цэргийн тойрог: Энэ цэргийн тойрог нь Хятад улсын
ямар нэг гадаад хил хязгаарын бүс нутгийг хамаардаггүй зөвхөн дотоод мужууд
тэдгээрийн нөөц хүчний хүрээг хамаардаг.
Түүний бүрэлдэхүүн мөн 3 армиас(20,26,54) бүрддэг.
Цзиннань цэргийн тойргийн 26-р армийн бүрэлдхүүнд 8-р танкийн,200-р
механикжуулсан, 77,138,199-р мотобуудлагын ,8-р артиллерийн,54-р агаараас
эсэргүүцэн хамгаалах бригадууд, цэргийн нисэх хүчний 7-р хороо мөн тусгай
хүчний нэг хороо багтдаг.
Харин 54-р армийн хувьд орчин үеийн шинэ
зэвсэг техникээр хамгийн тэргүүн эгнээнд хангагддаг ба Хятадын хуурай замын
цэргийн шилдэг армиудын нэг юм.Түүний бүрэлдхүүнд 127-р явган цэргийн ,162-р
механикжуулсан дивизүүд, 160-р механикжуулсан , 11-р танкийн бригадууд ,
артиллерийн , агаараас эсэргүүцэн хамгаалах тус бүр нэг бригад,нисэх хүчний 1-р хороо багтддаг.
Энэ цэргийн тойргийн 20-р армийн бүрэлдхүүнд 58,60 механикжуулсан, 13-р
танкийн, 2-р артиллерийн бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад
багтдаг.
Цзиннань цэргийн тойргийн нийт бүрэлдэхүүнд нь 3 механикжуулсан ба мотобуудалгын
дивиз , 1 танкийн дивиз , 3-4 механикжуулсан , 3 мотобуудалгын, 2 танкийн ,3
артиллерийн ,3 агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд, 2 тусгай хүчний хороо, 2 цэргийн нисэх хүчний,1 танк эсэргүүцэн
хамгаалах, 1 Радио электрон холбооны, 2 хөвөгч гүүрний хороодууд багтдаг байна.
4. Ланьчжоугийн цэргийн тойрог:Энэ цэргийн тойрог нь Хятадын баруун бүс нутгийн хил хязгаарыг бүхэлд нь
хамаардаг ба тэр бүс нутагт байралдаг.Төв Ази, Монгол, Оросын баруун Сибирь, Энэтхэг
улстай хил залгаа бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй
цэргийн тойрог юм. Өндөр уулын бүс нутаг , байгаль цаг уур,газар орны хүнд
нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай цэргийн анги хороодуудыг Шиньжан Уйгарын
хязгаар нутагт тусгайлан байгуулсан байна. Түүний бүрэлдхүүнд 21,47-р армиуд,
Шинжань Уйгарын хязгаар нутагт орших цэргийн анги нэгтэглүүд багтдаг.
Ланьчжоугийн цэргийн тойргийн 21-р армийн бүрэлдхүүнд 61-р уулын явган
цэргийн дивиз,62-р механикжуулсан, 12-р танкийн, 19-р артиллерийн , 184-р
тусгай хүчний бригадууд мөн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригад байдаг.
Харин 47-р армийн бүрэлдхүүнд нь 139-р механикжуулсан,55-р уулын явган цэргийн,
56-р мотобуудлагын, 9-р танкийн, 15-р артиллерийн бригадууд мөн нэг агаараас
эсэргүүцэн хамгаалах бригад багтдаг.
Мөн Ланжьчжоугийн цэргийн тойргийн бүрэлдхүүнд 8-р хөнгөн явган цэргийн механикжуулсан,
4-р мотобуудлагын,6,11-р уулын явган цэргийн дивизүүд мөн 2-р артиллерийн
бригад, агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад, нисэх хүчний 3-р бригад, Радио электрон холбооны , тусгай
хүчний , инженер саперийн тус тус нэг хороодууд багтдаг байна.
Нөөц хүчний хувьд Шэньси мужаас явган цэргийн болон зенит-артиллерийн тус
бүр нэг дивиз, явган цэргийн болон материал техник хангамжийн нэг нэг бригад,
Ганьсу мужаас зенит- артиллерийн нэг дивиз, Нинся-Хуйск автономит мужаас явган
цэргийн нэг дивиз инженер-саперийн нэг хороо эмхлэн зохион байгуулах боломжтой.
Ланьчжоугийн цэргийн тойргийн нийт бүрэлдхүүн 1 хөнгөн механикжуулсан, 1
мотобуудлагын, 3 уулын явган цэргийн ,1
танкийн дивиз, 2 механикжуулсан, 1 уулын явган цэргийн, 1 мотобуудлагын,1
танкийн, 3 артиллерийн ,3 агаараас эсэргүүцэн хамгаалах,1 тусгай хүчний, 1
цэргийн нисэх хүчний бригадуудаас бүрддэг. Мөн тусгай хүчний , инженер саперын
,Радио электрон холбооны хороодууд бий.
5. Чэндуны цэргийн тойрог:Энэ цэргийн тойрог нь Хятадын өмнөд мужууд Энэтхэг, Мьямар улсуудтай хил залгаа
бүс нутагт байралдаг ба тэр бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах чиг
үүрэгтэй.Чэндуны цэргийн тойргийн нийт бүрэлдхүүнд 2 арми (13,14-р арми) мөн
Төвдийн хязгаар нутаг дахь цэргийн анги нэгтэглүүд багтдаг. Энэ цэргийн тойрог
нь орчин үеийн шинэ зэвсэг техникээр хамгийн сүүлд хангагдаг баХятадын арми дотроо
хамгийн сул цэргийн тойрогт тооцогддог байна.Түүний бүрэлдхүүн дахь 13-р армиин
хувьд 37,149-р мотобуудлагын дивизүүд, 17-р танкийн бригад мөн артиллерийн
болон агаараас эсэргүүцэн хамгаалах, тусгай хүчний, нисэх хүчний тус тус нэг бригадуудаас бүрддэг.Харин
14-р армийн хувьд 31,40,42-р мотобуудлагын, 32-р уулын явган цэргийн, 18-р танкийн,
4-р артиллерийн бригадууд мөн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригадаас
бүрддэг. Төвдийн хязаар нутаг дахь цэргийн анги нэгтгэлүүдийн бүрэлдхүүнд 52,53-р
уулын явган цэргийн, 54-р механикжуулсан, 651-р зенит-пуужингийн бригадууд мөн
308-р артиллерийн хороо багтдаг байна.
Нөөц хүчний хувьд Чунцин хотоос явган цэргийн болон зенит артиллерийн тус
тус нэгдивиз, материал техник хангамжийн нэг бригад, зенит-артиллерийн нэгхороо,
Юньнан мужаас явганцэргийннэг хороо эмхлэн бүрдүүлэх боломжтой.
Чэндуны цэргийн тойргийн нийт бүрэлдхүүн нь 4 мотобуудалгын дивиз, 2 уулын
явган цэргийн, 1 механикжуулсан, 2 танкийн , 2 артиллерийн, 2 агаараас
эсэргүүцэн хамгаалах, 1 тусгай хүчний, 1 цэргийн нисэх хүчний бригадууд мөн
артиллерийн болон зенит артиллерийн хороодууд, тусгайхүчний нэг хороо, Радио
электрон холбооны нэг хорооноос бүрддэг байна.
6. Нанжиний цэргийн тойрог: Энэ тойрог ньХятадын зүүн өмнөд бүс нутагт байралдагба тэр бүс нутагт байлдааны үйл ажиллагаа
явуулах мөн Тайваныг эзлэн авах түүний эсрэг байлдааны үйл ажиллагаа явуулах чиг
үүрэгтэй тойрог юм.Энэ цэргийн тойрог нь чиг үүрэг, хүчин чадлын хувьд Хятадын
чөлөөлөх арми дотроо Бээжингийн цэргийн тойргийн дараа Шэньяны цэргийн
тойрогтой хамтран 2-3 байрт ордогстратегийн чухал ач холбогдолтой тойрог юм.
Нанжиний цэргийн тойрог ньорчин үеийн шинэ зэвсэг техникээр хамгийн түрүүнд
хангагдсан шилдэг армиудаас бүрддэг. Түүний бүрэлдхүүнд мөн 3 арми (1, 12,31 ) Фуцзяны хязгаар нутаг
дахь цэргийн анги нэгтгэлүүд багтдаг. Нанжинийн цэргийн тойргийн 1-р армийн
бүрэлдхүүнд 1-р механикжуулсан десантын дивиз , 178-р механикжуулсан, 10-р
танкийн, 3-р мотобуудлагын, 9-р артиллерийн, 5-р нисэх хүчний бригадууд мөн
агаараас эсэргүүцэн хамгаалах нэгбригад багтдаг. Харин 12-р армийн бүрэлдхүүнд нь 179-р тусгай хүчний десантын бригад, 34,35-р
механикжуулсан, 2-р танкийн, 36-р тусгай хүчний бригадууд мөн артиллерийн нэг
агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригадууд байдаг. Мөн 31-р армийн бүрэлдхнүүнд
86,91-р мотобуудлагын болон десантын дивизүүд, 92-р мотобуудлагын, 14-р танкийн
десантын, 3-р артиллерийн, 13-р агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд ,
тусгай хүчний нэг бригад, нисэх хүчний 10-р хорооноос бүрддэг. Шанхай хотын
цэргийн гарнизоны 1,2,3-рэргийн хамгаалалтын бригадууд, Фуцзян мужийн цэргийн анги
нэгтгэлүүдийн мөнэргийн хамгаалалтын 2 дивиз, 1 бригад Нанжины цэргийн тойргийн
бүрэлдхүүнд багтддаг.
Энэ тойргийн нөөц хүчний хувьд Шанхай хотоос зенит-артиллерийн нэг дивиз ,
Аньхой , Цзянси мужуудаас явган цэргийн тус бүр нэг дивиз, Цзянсу хязгаар
нутгаас зенит-артиллерийн нэгдивиз эмхлэн бүрдүүлэх боломжтой.
Бүх цэргийн тойргийн бүрэлдхүүнийг нөөц хүчин , Шанхай хотын горнизоны цэргийг
оруулахгүйгээр тооцоолвол 1 механикжуулсан десантын , 2 мотобуудлагын, 2 танкийн, 1
артиллерийн, 2 эргийн хамгаалалтийн дивизүүд, 3 механикжуулсан,4
мотобуудлагын,1 танкийн, 2 артиллерийн ,1 цэргийн нисэх хүчний, 4 агаараас
эсэргүүцэн хамгаалах, 1 Радио электрон холбооны, 1 эргийн хамгаалалтын, 3
тусгай хүчний бригадууд мөн 2 нисдэг тэрэгний , 1 Радио электрон холбооны, 1
хөвөгч гүүрний хорооноос бүрддэг байна.
7. Гуаньчжоугийн цэргийн тойрог: Хятадын өмнөд бүс нутагт байралдаг ба
Вьетнамын хил залгаа бүс нутагтбайлдааны үйл ажиллагаа явуулах мөн Нанжиний цэргийн тойргийн нөөц нэмэгдэл
хүчин болох чиг үүрэгтэйцэргийн тойрог.Бүрэлдхүүнд
нь 2 арми (41,42-р арми) мөн Хайнань
хязгаар нутгийн цэргийн анги нэгтгэлүүдээс багдтаг.Энэ тойргийн 41-р армийн
бүрэлдхнүүний хувьд 123-р механикжуулсан-десантын
дивиз, 121-р уулын явган цэргийн, 122-р мотобуудлагын, 15-р танкийн бригадууд
артиллерийн болон агаараас эсэргүүцэн хамгаалах тус бүр нэг бригадаас бүрддэг.
Харин 42-р армийн хувьд 124-р механикжуулсан десантын, 163-р мотобуудлагын
дивизүүд ,1-р артиллерийн, 16-р танкийн бригадууд мөн уулын явган цэргийн , агаараас эсэргүүцэн
хамгаалах , тусгай хүчний, нисэх хүчний тус тус нэг бригадуудаас бүрддэг. Хайнань
мужийн цэргийн анги нэгтгэлүүд 132-р
мотобуудлагын бригад, Гонконгийн цэргийн гарнизоны явган цэргийн нэгбригад, нисдэг
тэрэгний нэг хороо, тэнгисийн цэргийн тусгай хүчний нэг хороо мөн энэ цэргийн
тойргийн бүрэлдхүүнд багтдаг.
Нөөц хүчний хувьд Гуандун мужаас явган цэргийн болон зенит – артиллерийн тус
бүр нэг дивиз , офицерууд бэлтгэх сургалтын нэг хороо, Хубэй мужаас явган цэргийн
болон зенит-артиллерийн тус бүр нэг дивиз, Хайнань мужаас явган цэргийн 2 дивиз
эмхлэн зохион байгуулах боломжтой.
Нийт бүрэлдхүүнд нь 2 механикжуулсан, 1 артиллерийн дивиз , 1
мотобуудлагын, 2 танкийн, 1 артиллерийн, 2 агаараас эсэргүүцэн хамгаалах, 2
тусгай хүчний , 1 цэргийн нисэх хүчний, 1 инженер саперын,1 хөвөгч гүүрний
бригад , Радио электроник холбооны 1 хорооноос бүрддэг байна.
– ХАЧА-н
армиуд нь үүрэг зорилтоосоо хамаарч янз бүрийн хүн хүчтэй байдаг
дунджаар 25-60мянган цэрэгтэй. Армийн бүрэлдхүүнд хуягт танкийн дивиз эсвэл бригад 1, мотобуудлагын дивиз 2-3, артиллерийн болон
агаараас эсэргүүцэн хамгаалах тус бүр 1 бригад , тагнуулын батальон, холбооны ,
инженер техникийн хангамжийн, химийн зэвсэгийн хамгаалалтын , ар тал хангамжийн
хороодуудаас бүрддэг.
– Мотобуудлагын дивизүүдийн хувьд 11-13 мянган хүн хүчтэй тэдний 1,4 мянга
нь офицер удирдах бүрэлдэхүүн,3 мотобуудлагын хороо хороодууд нь тус бүр 3
батальонуудтай бүрддэг мөн хангамжийн хороо, 3 танкийн хороо, артиллерийн
хороо,тагнуул, холбоо харилцаа , удирдлага, инженер- техникийн хангамж, химийн
хамгаалалтын, ар тал хангамжийн хороодуудаас бүрддэг.
– Хятадын хуурай
замын цэргийн нийт бүрэлдхүүнд 10-12 механикжуулсан (2 хөнгөн, 2 десантын),3
уулын явган цэргийн, 7 танкийн, 2 аритллерийн, 2 эргийн хамгаалалтын, 3 агаарын
десантын дивизүүд байна. Харин танкийн дивизийн бүрэлдхүүн нь 9-10 мянган хүн хүчтэй
, дивизүүд нь 3 танкийн хороо хороодууд нь 3 танкийн батальонуудаас бүрддэг мөн
мотобуудлагын батальон, артиллерийн дивизион, зенит-артиллерийн нэг хороо,
их буунуудтай) агаараас эсэргүүцэн хамгаалах дивизион, ар тал хангамжийн
хороодуудаас бүрддэг.
хуурай замын цэрэг бригадуудын хувьд
13-15 механикжуулсан бригад, 19 мотобуудлагын, 9 явган цэргийн,17 танкийн, 19
артиллерийн, 1 танк эсэргүүцэн хамгаалах, 21 агаараас эсэргүүцэн хамгаалах, 9
тусгай хүчний бригад, 5 цэргийн нисэх
хүчний , 1 Радио электроникийн холбооны , 1 эргийн хамгаалалтын, 1 инженер
саперын, 1 хөвөгч гүүрний бригадуудаас
бүрддэг. Бригадуудын бүрэлдэхүүн 1
танкийн батальон, 4 мотобуудлагын батальон, артиллерийн, агаараас эсэргүүцэн
хамгаалах, галт пуужин харвах (катюшын) дивизионууд, ар тал хангамжийн
хороодуудаас бүрддэг байна.
хувьд Хятадын хуурай замын цэрэгт 7
тусгай хүчний хороо, 7 нисдэг тэрэгний, 6 Радио электроник холбооны, 4 хөвөгч
гүүрний, 2 инженер саперын, 2 артиллерийн, 1 хилийн цэргийн,1
зенит-артиллерийн, 2 артиллерийн, 2 танк эсэргүүцэн хамгаалах, 1 химийн зэвсэг
хамгаалалтын, 4 хөвөгч гүүрний хороодууд байдаг байна.
– Хуурай замын цэргийн нөөц хүчний
хувьд нийт 18 явган цэргийн, 1 артиллерийн, 11 зенит-артиллерийн дивиз,1 явган
цэргийн, 3 материал техник хангамжийн бригад, 2 явган цэргийн, танкийн, танк
эсэргүүцэн хамгаалах, артиллерийн, зенит-артиллерийн , инженер саперын,
офицерууд бэлтгэл сургалтын тус тус нэг хороодуудаас бүрддэг байна. Энэ нөөц
хүчний дивиз бригадуудын хувьд бол тэд
хамгийн хоцорогдсон зэвсэг техникээр хангагдсан ба хүн хүчний
сургалт болон байлдах чадварын хувьд хамгийн доогуур түвшинд байдаг ба тэднийг
дайн байлдааны үед «пушечное мясо»-хүн хүчний давуу тал болгон ашиглах
зориулалттай бэлтэгдэг.
Бээжин ,Тяньцзиня, Шанхай ,Гонконг хотын цэргийн гарнизоны бүрэлдхүүнд
3 дивиз , 3 эргийн хамгаалалтын, 2 явган цэргийн бригадууд мөн нисдэг тэрэгний
болон тэнгисийн явган цэргийн тусгай хороо ч
хуурай замын цэргийн бүрэлдэхүүнд багтдаг байна.
Хятадын ардын чөлөөлөх армийн хуурай замын цэрэг нийтдээ 71-75 дивиз, 133
бригадаас бүрддэг гэсэн мэдээ бий. Дэлхийн өөр бусад ямар ч орны армийн хүн хүч
цэргийн тоо энэ тоонд бараадаж очихгүй гэхдээ зэвсэг техникийн хүчин чадал ,
өндөр хөгжсөн технологи ,чанарын хувьд өөр байж болох юм.
БНХАУ-н хуурай
замын цэргийн зэвсэг техник:
Хятадын хуурай замын цэргийн цохилтынүндсэн гол хүч бол сайжируулсан зэвсэг
техниктэй сайн сургагдсан хүн хүчтэй танкийн болон механикжуулсан дивиз бригадууд
юм.Мотобуудлагын дивиз бригадуудын хувьд
байлдах чадвар түүнтэй харьцуулхад бага зэрэг доогуур байдаг.
ХАЧА-н үндсэн гол бааз суурь нь хуучин зохион байгуулалттай явган цэргийн
хороодууд юм.
Өнөөдөр Хятад улс бүх төрлийн зэвсэг техник үйлдвэрлэлээрээ дэлхийд
тэргүүлдэг 3 орны нэг болсон.Тэд бүх төрлийн ердийн зэвсэг техник үйлдвэрлэлээрээ дэлхийд 1-р ордог ба
үйлдвэрлэх худалдаалах нь улам бүр нэмэгдсээр байгаа.
Хятадууд хуучин Зөвлөлтийн үеийн ба өнөөгийн ОХУ-нмөн барууны орнуудын янз
бүрийн зэвсэг техникүүдийг маш ихээр хуулбарлан үйлдвэрлэдэг.Хятадын инженерүүд
тэдгээр зэвсэг техникүүдийн чадамгай хуулбарлан улам сайжируулан шинэчлэн
олноор үйлдвэрлэж цааш нь худалддаг. Тэд өөрийн зэвсэгт хүчний артиллер,
агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин, нисдэг тэрэгний хороо бригадуудын зэвсэг техникийг
аажмаар шинэчлэн сайжируулсаар байна.
Пуужинт зэвсэг:
Хятадын арми өнөөдөр600 гаруй DF-11
маркийнтактикийн пуужин харвах суурьтай, DF-15 тактикийн пуужин харвах суурь 350
, DH-10 маркийн газар газар ангилалын далавчит пуужин харвах 350-500 орчим
суурь төхөөрөмж (нэг суурьнаас3пуужин харвана) бий. Харвах
пуужингийн тоог тогтоох боломжгүй юмхарвах сууринаасаа мэдээж олон байна. Пуужингууд
нь ердийн зэвсэгийн болон цөмийн зэвсэгийн цэнэгт хошуу тээвэрлэнэ. Хятадын
хуурай замын цэрэгт тэдний цөмийн зэвсэгийн ихэнх хувь байдаг ба ойролцоогоор
1.5-2.5 мянган цөмийн цэнэгт хошуутай гэж үзэж байгаа.
Цөмийн цэнэгт пуужингууд
Танкууд:
Танкийн
хувьд ЗХУ-н үеийн Т-54 танкийг хуулбарласан Туре -59 , сайжируулсан Туре-69II
танкууд түүнд Английн L7 (105мм) их буу суурилуулсан байдаг. Энэ загварын
танкийн улам сайжируулсан загвар Туре 79,Туре80,85,88 танкууд бий гэхдээ эдгээр танкууд өнөөдөр маш
их хуучирсан.
Гэсэн хэдий
ч Хятадын хуурай замын цэргийн бүрэлдхүүнд байдагэдгээр танкуудыгтэдний цохилтын
хүчний гол бааз суурь гэж үздэг. Хятадын армид танкТуре 88,Туре80
загвар 1900ш ,Туре79 -500ш, Туре69 -300,Туре59 -4300-6000,
нийтдээ энэ загварын 7-9 мянган танкууд бий.Өнгөрсөн зууны 1980-аад оны
үед Хятадууд Румын, Иракаас Зөвлөлтийн армийнТ-72 загварын танк худалдаж авчтүүнийг
хуулбарлан үйлдвэрлэж өөрийн танкийн
паркийг шинэчлэн сайжируулсан. Түүний
эхэн үеийн хуулбар танк ньТуре 85-IIМ ,Туре 90-II загварын танкууд юм.
Хятадын
зэвсэг техникийн үйлдвэрүүд ямар нэг лиценз зөвшөөрөлгүйгээр барууны ч зэвсэг
техник танкийг мөн хуулбарлан үйлдвэрлэдэг.
Өнөөдөр
Хятадын армид Туре 96/96А загварын танк
-3300, Туре 99 загвар 835 тэдний 325 нь Германы МТU-883 маркийн дизель хөдөлгүүр тавьсан байдаг.Танк
Туре 99/99КМ загваруудад 155мм их буу 2100л хүчин чадалтай дизель хөдөлгүүр
суурилуулсан байдаг.
Хятадын армид
нийт 8-12 мянган танк бий үүгээрээ тэдний арми дэлхийнхамгийн олон танктай армид тооцогдож байна. Хятадын армийн энэ олон танк
хэдийгээр хуучин загварын хуучирсан ч гэсэн цэрэг байлдааны болон стратегийн
үнэ цэнээ алдаагүй байлдааны үүрэг гүйцэтгэх чадвартай. Дэлхийн олон орнуудмөн түүний
хөрш зэргэлдээ улс орнууд энэ олон танкийн эсрэгтийм олон танк эсэргүүцэн
хамгаалах систем барьж байгуулж боломжгүй учир стратегийн ач холбогдолоо огт
алдаагүйгэсэн үг юм. Мөн Хятадын армид 105мм их буугаар зэвсэглэсэн 2000 агруй хөнгөн танкууд 200 гаруй ZTD-05 маркийн 105мм их буутай
хуягт машинууд бий.
танк Type 85-III
Явган цэргийн байлдааны хуягт машин:
Хятадын явган цэргийн байлдааны хуягт машин WZ-501нь Зөвлөлтийн үеийн БМП-1
хуягт машины хуулбар машинууд юм. Хятадын армийн зэвсэглэлд WZ-501 маркийн
явган цэргийн хуягт машин 2450 гаруй, Туре86А -350, Туре 86В-2100 гаруй бий гэж
үзэж байгаа.
Хятадууд 1990-ээд оноос Зөвлөлтийн армийн хуягт машин БМП-3 машиныг
хуулбарлан хийсэн шинэ төрлийн хуягт машин ZBD-04, хөвөгч буюу газар усанд
явагч WZ-502 , зузаан хуягтай
сайжируулсан ZBD-08 машинууд 500 илүү үйлдвэрлэн
зэвсэглэлдээ нийлүүлсэн байна.
Хятадын армид десантын явган цэргийн зориулалттайхуягт машин ZBD-05,
хөнгөн танк ZTD-05 гэхэд 600 гаруй
десантын цэргийн хуягт машин ZBD-03 100
гаруй бий.
Хятадын хуурай замын цэргийн бүрэлдхүүнд нийт 8 мянган хуучин загварын
явган цэргийн байлдааны хуягт машин бий гэж үздэг. Цамхаггүй хуягт машин
WZ-503 гэхэд 480 , Туре63 загварын явган цэргийн байлдааны хуягт
машин 2500,YW-531- 3700,YW-534-1300 гаруй бий.
Белгийн армийн хуягт машин «Сибмас»-г дууриалган хийсэн WZ523 машин 100, сайжируулсан загвар WZ551-
1400 илүү бий.Шинэ ZBL-09 загварын дугуйтай явган цэргийн хуягт машин 100 илүү
тоотой тэдний зэвсэглэлт бий гэж үздэг.
Артиллерийн зэвсэглэл:
1950-60-аад оны үед ЗХУ-БНХАУ-н хооронд харилцаа сайн байх үед Зөвлөлтийн
зэвсэг техник маш ихээр орж ирсэн байдаг. Өнөөдөр тэдний олонхыг Хятадууд хуулбарлан
сайжируулан үйлдвэрлэж байна. Тэд Зөвлөлтийн үеийн М-30 их бууг хуулбарласан Гаубиц 122мм(Д-74),Туре 54-1,Туре85
(Д-30) ,130мм Туре 59/59-1(М-46),152мм Туре54 (Д-1 ,Туре66 МЛ-20),Туре66
(Д-20) загварын их буунууд үйлдвэрлэдэг.1980-аад оноос Австрийн 155мм их буу
GHN-45 хуулбарласан Туре89 (WA021,PLL-01) загварын их буу үйлдвэрлэж
эхэлсэн.
Өнөөдөр Хятадын хуурай замын цэрэгт Туре 89-300, Туре 54,Туре 66 -2100,Туре
59/59,1-1000, Туре 54,Туре 60,Туре 85 их буунууд нийт 6000 гаруй бий.Өөрөө
явагч их бууны хувьд мөн л Зөвлөлтийн үеийн зэвсэгүүдийг өөрийн хуягт машинууд дээр
суурилуулан угсарсан байдаг. ЗХУ-н үеийн 122мм САУ-өөрөө явагч их бууг
хуулбарлан хийсэн Туре89(PLZ-89) ,(Д-30 (Туре85) их буунуудыг явган
цэргийн байлдааны машинууддаа суурилуулсан байдаг. Зөвлөлтийн үеийн 155мм
САУ-өөрөө явагч их буу, 122мм ижил төстэй Туре88 (PLZ45)Туре 83 загварын
өөрөө явагч их буунуудыг үйлдвэрлэдэг. Хятадын армийн зэвсэглэлд Туре83 – 500,Туре70
-200,Туре89-500, сайжируулсан загварТуре 88- PLZ-05 загвар 250 гаруй бий.
1990–ээд онд ОХУ-с дугуйтай чирэгч 120-мм их буу САУ 2С23 -100, Украйнаас 3
гинжит явах ангитай их буу 2С9 «Нона-С» худалдаж авсан байдаг.
Оросын 2С23 загварын 120мм их буутай ижил төстэй PLL05
их бууг явган цэргийн байлдааны машин WZ551 дээр суурилуулсан 200 гаруй
бий.Дугуйт явган цэргийн байлдааны машинд Туре 09 (PLL-09) загварын 122мм их буу суурилуулсан
450 гаруй машин байдаг.
Хятадын армийн зэвсэглэлд нийт 10000 минометийн буу бий гэж үздэг.Тэдний
зэвсэглэлд 50мм миномет QLZ-1, 60мм-миномет Туре 63, Туре 63-1, Туре 85, Туре 90, 82-мм Туре 53, Туре 67, Туре 84, W99
(Зөвлөлтийн армийн миномет 2Б9 «Василек» хуулбар)YW-304маркийн өөрөө явагч миномет, 100-мм Туре 71, Туре 80, Туре 89, мөн 120-мм Туре 55, Туре 64, Туре 86, YW-381 загварын (өөрөө явагч) минометууд бий.
Галт пуужин харвагч
буудлагын зэвсэг:Катюша
Хятадууд Даманы арал дээр 1969 онд болсон хилийн мөргөлдөөнд Зөвлөлтийн
армийн БМ-21 «Град» катюша буюу (РСЗО)олон галт пуужин харвагч буудлагын зэвсэгийн
хүч чадлын гайхамшгийг маш хүчтэй мэдэрсэн тиймээс энэ төрлийн зэвсэглэлийг
нэмэгдүүлэх сайжируулах талаар шаргуу ажилласаар ирсэн. Өнөөдөр олон галт
пуужин харвах (катюшын )зэвсэгийн тоогоор дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд энэ олон
галт пуужин харвах зэвсэг нь тэдний
зэвсэгт хүчний бас нэг давуу тал болоод байгаа.
Хятадууд1960-80-аад онд 3 үндсэн галт пуужин харвах төхөөрөмж үйлдвэрлэж
байсан.
1-р төрөл нь 12х107мм өөрөө явагч ба машин дээр суурилуулсан ,2-р төрөл 19х130мм
машин дээр суурилуулсан мөнТуре 70 буюу явган цэргийн байлдааны машин YW-531С дээр
суурилуулсан, Туре 82 30х130мм ачаанымашин дээр суурилуулсан мөн явган цэргийн байлдааны машин YW-534дээр суурилуулсан, 3-р төрөл 40х122мм 1979 онд Вьетнамд халдах үеээрээ олзлож авсан Зөвлөлтийн армийн Град зэвсэгийг
хуулбарлан хийсэн (PHZ-89) гинжит өөрөө явагч дээр суурилуулсангалт пуужин харвагчууд мөн
24х122ммачааны машин дээр суурилуулсан Туре
81,Туре90,Туре 83 төрлүүд байдаг.
Шинэ загварын пуужин харвагч төхөөрөмж нь ОХУ-н зэвсэг «Смерча» хуулбарлан
хийсэнPHL-03(12×300мм) , А-100 (10×300мм), Туре83 ( WM-40)
(4×273мм) сайжируулан WM-80 ба WM-120 (8×273мм) гэсэн пуужин
харвагчтөхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зэвсэглэлдээ нийлүүлж байна. Холын зайн
тусгалын хувьд пуужин харвагч төхөөрөмж
WS-1загвар нь(8×302мм) 180-200км хол пуужин харвах хүчин чадалтай. Дэлхий
дээрх хамгийн өндөр хүчин чадалтай пуужин харвагч зэвсэгээр Хятадын WS-2(6×400-425мм)
төхөөрөмж шалгарсан.
Сүүлийн үеийн загвар WS-2D гэхэд 400км хол тусдаг бөгөөд харвагч төхөөрөмж бүр нь өөрийн пуужин харвалтыг удирдах нисгэгчгүй нисдэг аппаратаар тоноглогдсон
байна.
Хятадын армид пуужин харвагч зэвсэг нийтдээ 4000 гаруй бий гэж үздэг.
Хятадын армийн артиллерийн зэвсэглэлд нийтдээ 30000 гаруй их буу,өөрөө явагч их
буу, миномет, пуужин харвагч зэвсэг бий гэж үздэг үүгээрээ тэдний арми дэлхийн хамгийн олон артиллерийн зэвсэглэлтэйармид
тооцогдож байна.
Өргөн хэмжээний дайн байлдааны үед ХАЧА-н хуурай замын цэргийн хамгийн
хүчтэй давуу тал нь артиллерийн энэ их хүч
юм.Хятадын армийн командлал энэ давуу талдаа түшиглэдэнцэрэг байлдааныстратеги
тактикийн бодлогоо боловсоруулдаг.
Танк эсэргүүцэн хамгаалах зэвсэг:
Хятадын чөлөөлөх армийн зэвсэглэлд 3
төрлийн танк эсэргүүцэн хамгаалах пуужинт комплекс төхөөрөмж бий. Нилээд хуучин
загварын HJ-73 нь Зөвлөлтийн армийн «Малютки»ТЭХК хуулбар юм. Мөн сайжируулсан загвар HJ-8 гэсэн танк эсэргүүцэн
хамгаалах системүүд тэдэнд бий.
Түүнээс гадна орчин үеийн шинэ (Америкийн танк эсэргүүцэн хамгаалах
комплекс«Тоу» мөнфранцын «Милан» дууриалган хийсэн) HJ-9 гэсэн загварын
танк эсэргүүцэн хамгаалах комплексуудыг үйлдвэрлэж байна.
Тэдний бүх танк эсэргүүцэн хамгаалах комплекс өөрөө явах чадвартай, HJ-8
иHJ-9 загварууд нь нисдэг тэрэг ашиглан нүүх чадвартай.Хятадын армийн
танк эсэргүүцэн хамгаалах комплекс төхөөрөмжийн тоо нисдэг тэрэгийг
оролцуулахгүйгээр тооцвол нийт 8000 гаруй бий тэднээс 300 нь шинэ загварын
өөрөө явагч HJ-9 загвар юм.
Сонирхуулхад өнөөдөр болж байгаа Сирийн иргэний дайнд ерөнхийлөгч Башир Асадын
тал Хятадын танк эсэргүүцэн хамгаалах комплекс
HJ-8 маш амжилттай ашиглаж байна.
Тэдгээрээс гадна Хятадын ардын чөлөөлөх армийн зэвсэглэлд 120мм Туре89 (
PTZ-89), танк эсэргүүцэх хамгаалах өөрөө явагч гинжит их буу 300 гаруй, 100мм
дугуйт их буу PTL-02 мөн явган цэргийн байлдааны машин WZ-551 дээр
суурилуулсан их буу350, 100мм дугуйт
чирэгч танк эсэргүүцэх их буу 1300 илүү байна.
Агаараас эсэргүүцэн хамгаалах зэвсэглэл:
ОХУ-с«Тор-М1» загварын зенит-артиллерийн комплекс35-г худалдаж авсан нь
Хятадын ардын чөлөөлөх армийн агаараас
эсэргүүцэн хамгаалах системийг нэлээд орчин үеийн түвшинд хүргэсэн.Хятадууд
өөрийн үйлдвэрийн (Францын «Кроталь» зенит-артиллерийн комплексийг дууриалган
хийсэн) ойрын зайн
тусгалынзенит-артиллерийн комплекс HQ-16, HQ-17 бүрэн хангагдсан ба бараг 200
гаруй ийм систем зэвсэглэлд нь бий.
Улам сайжируулсан загвар FM-90 үйлдвэрлэж байгаа. Италийн армийн залуурт
пуужин «Аспид» хуулбарлан хийсэн зенит-артиллерийн комплекс HQ-61 баLY-60 мөн Израилын залуурт
пуужин «Питон-3»-той ижил төстөй TY-90 загварын зенит-артиллерийн комплексийг
үйлдвэрлэн зэвсэглэлдээ нийлүүлж байгаа.
Хуучин зенит-артиллерийн комплекс «Торов» баHQ-7 загвараас бусад шинэ
загварын зенит-артиллерийн комплексийн барагцаалсан тоо баримт ч байхгүй маш нууц зэрэглэлд байдаг байна.
Нэлээд хэдэн мянга бий гэж таамаглаж байгаа.
Зенитийн-пуужингийн зэвсэглэл:
Зөвлөлтийн үеийн зенитийн пуужингийн комплекс «Стрела-2» -н хуулбар HN-5 загвар
бага зэрэг сайжируулсан QW-1 иQW-2 загвар энэ загвар нь мөн ОХУ-н зенит-
пуужингийн комплекс «Игла»-г хуулбар. Францын
зенит-пужингийн комплекс «Мистраль» хуулбарсанFN-6 ,FN-16 гэсэн загварын
зент-пуужингийн комплексууд хэдэн мянга бий. Сүүлийн үед болоод байгаа Сирийн
иргэний дайнд засгийн газрын эсрэг
хүчнийхэн Хятадын зенит-пуужингийн комплекс FN-6-г маш амжилттай ашиглаж байна.
ХАЧА-н зэвсэглэлд зенитийн пуужин харвагч суурь комплекс , өөрөө явагч
зенитийн их буу болон комплексууд , чирэгч зенитийн их буунууд бүгд нийлээд
15000 гаруй бий гэж үздэг. Сүүлийн үеийн зенитийн пуужин харвагч төхөөрөмж Туре95(PGZ-95)
загвар нь 25мм 4 их буутай , Зенит пуужин харвагч төхөөрөмж
QW-2 зенитийн их буу Туре 90 гэхэд 35мм их буугаар зэвсэглэсэн байдаг.
Энэ нь Швейцарын «Эрликона» GDF-001 зенит-пуужингийн комплексийн хуулбар
юм.
Мөн Зөвлөлтийн үеийн57мм С-60 зенитийн их бууг хуулбарласан, 100мм КС-19
Туре59 ,37мм зенитийн их бууг хуулбарлан хийсэн Туре 55/65/74 загварын хуучин
зенитийн их буунууд тэдний зэвсэглэлд нилээд байгаа. Зөвлөлтийн үеийн 25мм
ЗУ-23 зенитийн их буутай ижил төрлийнзенитийн их бууч тэдэнд бий.
Хичнээн олон агаараас эсэргүүцэн хамгаалах зенит-артиллерийн их буу, зенитийн-пуужин
харвах комплекс төхөөрөмж байгаад тэдний бараг 90 хувь нь техник технологийн
хувьд маш их хоцрогдсон хэт хуучирсан болхоор орчин үеийн техникийн өндөр хүчин
чадалтайнисэх онгоцны довтолгооноос бүрэн хамгаалж чадахгүй. Энэ нь Хятадын
хуурай замын цэргийн нэг сул тал болоод
байгаа.
Агаараас эсэргүүцэн хамгаалах зэвсэг техникийн хувьд танк,хуягт техник, артиллерийн ихбуу шиг тоо
нь чанарыг нөхөж чаддаггүй.
Цэргийн нисэх хүчин:
ХАЧА-н цэргийн нисэх хүчнийг 1986 онд үндэслэн байгуулсан гэж үздэг.
Цэргийн нисэх хүчний зэвсэг техник нь зөвхөн Зөвлөлтийн үеийн ба Оросын
техник биш европ барууны
техникүүдийг маш өргөнөөр ашигладагаараа бусад салбарын зэвсэг зэвсэг техникээс
эрс ялгаатай юм. Францын цэргийн нисдэг тэрэг SA-342 гэхэд 8 , мөн Францын
нисдэг тэрэг SA-365 «Дофин» -г дууриалган хийсэн Z-9 нисдэг тэрэг 306ш, хөнгөн
загварын нисдэг тэрэг Z-11 100 гаруй тэдний зэвсэглэлд бий. Гэхдээ энэ төрлийн
зэвсэг техникийн ботид хүчин чадал тийм ч тодорхой биш юм. Сүүлийн жилүүдэд нисэх
хүчний эгнээнд нь Италийн А-129нисдэг тэрэгний бааз суурь дээр үндэслэн Оросын
болон өөрийн үйлдвэрийн технологоор үйлдвэрлэсэниж бүрэн байлдааны зориулалттай
Z-10 (WZ-10) гэсэн нисдэг тэрэгнүүд
нийлүүлэгдэж байгаа.
Өнөөдөр Хятадын цэргийн нисэх хүчний эгнээнд Z-10 нисдэг тэрэг 72 бий.Тэд
түүний сайжируулсан загвар Z-19 нисдэг тэрэгүүдийг ч үйлдвэрлэж байна.
Цэргийн тээвэр болон өөр бусад зорилготой ашиглаж байгаа Оросын Ми-8 ,
Ми-17 нисдэг тэрэг 330 аад, хүнд ачаа
тээврийн Ми-26 гэхэд 4ш , европын НС-120 нисдэг тэрэг 100ш, Америкийн S-70C
нисдэг тэрэг 22ш, Францын SA-321 «Супер Фрелон»-г дууриалган хийсэн Z-8 нисдэг тэрэг 40-өөд тэдний нисэх хүчний эгнээнд байдаг. Сүүлийн
жилүүдэд ХАЧА-нцэргийн нисэх хүчин маш хурдацтай хөгжин дэвшиж байгаа хэдий
чбусад үйлчилгээний салбар тэр дундааагаараас эсэргүүцэн хамгаалах цэрэг нь хөгжил муу байгаа нь Хятадын армийн нэг сул
тал юм.
Хятадын хуурай замын цэрэг дэлхийд хамгийн хүчтэй хамгийн олон цэрэгтэй хэдий
ч тэд байлдааны зэвсэг техник ,хүчин чадлааулам бүр өсгөн нэмэгдүүлсээр байна.
Түүнээс гадна Хятадын ардын чөлөөлөх армийн удирдлага Америкийн цэрэг армитай
адил (сетецентрической войны) мэдээлэл технологи сүлжээнийдайн, компьютер программ
хангамжийн өндөр технологийн зэвсэгүүдэд илүү их анхаарал хандуулан түүнийг
өөрийн армидаа өргөнөөр нэвтэрүүлж байна. Мэдээлэл технологи, автоматжуулалт,
программ хангамжаар бүрэн хангагдсан
механикжуулалт, орчин үеийн шинэ зэвсэг техникийн иж бүрэн хангалт, шинэ
удирдалгын систем , холбоо харилцаа, мэдээлэл технологи , тагнуулын мэдээлэлийн
өндөр хөгжил дэвшил энэ бүхэн Хятадын армийн байлдах ур чадвар, хүчин чадлыг эрс
нэмэгдүүлж байна.
Хөрш зэргэлдээ улс орныхоо цэрэг армийн тухай бага ч гэсэн мэдлэг, мэдээлэлтэй байх нь бидэнд манай иргэдэд
хэрэгтэй байх болов уу? гээд үүнийг түүвэрлэн бэлтэглээ.