Өмнөд Солонгос улсын Сөүл хотын нэгэн дэлгүүрийн эд барааг өнгөрсөн 18-ны өдөр санаатайгаар шатаасан хэрэг гарсан билээ.
Сөүл хотын цагдаагийн газраас уг хэргийг Монгол улсын иргэн, дээд сургуулийн оюутан, 25-н настай эмэгтэй А үйлдсэнг илрүүлж, түүнд бусдын эд хөрөнгийг санаатайгаар шатааж, 30-н сая вон буюу 57-н сая төгрөгний хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Сэжигтэн А нь хэлэхдээ \”Хэрэг гардаг өдөр орчуулга хийхээр Солонгос иргэн Ким-тэй уулзсан. Түүнтэй хамт хоолонд орж байхад намайг архидан согтууруулах ундаагаар шахаж согтоосон ба улмаар миний хийж байгаа үйлдлээ мэдэхгүй байгаа байдлыг ашиглаж, надад асаагуур өгч лангуун дээр байгаа хувцаснуудад асаагуураар гал тавиулсан. Мөн энэ үедээ надад 500-н мянган вон өгнө гэж хэлсэн\” гэж мэдүүлжээ.
Солонгос иргэн, эрэгтэй Ким өмнө нь дөрвөн удаа ял шийтгэл эдэлж байсан бөгөөд тэрээр Монгол эмэгтэйд гал тавих хүсэлт тавиагүй гэж мэдүүлж байгаа юм байна.
Сөүл хотын цагдаагийн газар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.
Mglradio.com