ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох “улаан бүс” рүү иргэд нэвтрэх журам байдаг эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
Б.Буянтогтох: “Улаан бүс гэдэг нь халдвартай бүс. Улаан, шар, ногоон бүс гэж байгаа. Тухайлсан сахиурт зориулсан улаан бүс гэсэн тусдаа ойлголт байхгүй. Эмч эмнэлгийн ажилчид, сахиур гэх мэтчилэн бүгдэд хамаатай ерөнхий журам хэрэгждэг.
Өмнө нь ч байсан, одоо ч ийм журам байдаг. Халдвартай бүс рүү эмч эмнэлгийн ажилтнууд ороход ямар хувцас хэрэглэл өмсөх, ямар дэглэм барих гээд бүгд журамлагдсан байдаг. Эмнэлгийн ажилчдад ийм журам үйлчилнэ, сахиурт ийм журам үйлчилнэ гэсэн тусгайлсан зүйл байхгүй” гэлээ.