Засгийн газрын өнөөдрийн /2021.04.07/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар 08:00 цагт эхэлсэн бөгөөд цаг үеийн ач холбогдолтой 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн.
Харин Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд хатуу хөл хорио тогтоох саналыг оруулж, хэлэлцүүлсэн байна. Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, хатуу хөл хорио тогтоох Эрүүл мэндийн яамны саналыг дэмжжээ.
Засгийн газраас хөл хорио тогтоох саналыг дэмжсэн ч ирэх бямба гараг буюу энэ сарын 10-ны өдрөөс эхэлж 14 хоног, эсвэл 21 хоног хөл хорио тогтоох хувилбар яригдаж байгаа талаар мэдээллээ. Одоогоор Засгийн газрын ээлжит хуралдаан дуусаагүй байгаа бөгөөд мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна.