Бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд Улаанбаатарт хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрд 300,000 төгрөг олгохоор болсныг өнөөдөр Засгийн газраас зарлалаа.
Энэ үеэр хатуу хөл хорионы үеэр архи, согтууруулах ундааны төрлийн зүйл худалдан борлуулах эсэх талаарх сэтгүүлчийн асуултад Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Хатуу хөл хорионы үеэр архи согтууруулах ундааны зүйлийг худалдан борлуулахыг хориглох эсэх шийдвэр гараагүй.
Хатуулаг болон градус өндөртэй архийг хязгаарлах үгүй талаар мэргэжлийн байгууллагууд санал боловсруулж байгаа. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй” хэмээн хариуллаа.