Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 27-ны өдөр 11381 хүнд шинжилгээ хийхэд 1171 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 1092 нь Улаанбаатарт, орон нутагт 72 нь бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 490 хүн эдгэрчээ. Халдварын нэн хүнд хэлбэрээр 47-77 насны есөн хүн нас барлаа.