Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Хуралдаанаар цар тахлын эсрэг хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. Засгийн газрын шийдвэрээс Эрүүл мэндийн болон Сангийн сайд нар танилцуулж байна.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Ирэх долоо хоногоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгааг та бүхэнд дуулгая.
Улсын хэмжээнд 1,138,000 иргэн нэдүгээр тунд хамрагдсан байна.
Вакцинд хамрагдаж байгаа иргэдээ дэмжих үүднээс урамшуулал дэмжлэгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тавдугаар сарын 8-ны өдөр гэхэд Улаанбаатар хотод нэгдүгээр тунд хамрагдах ёстой иргэдийг хамруулж дуусах, зургаадугаар сардаа багтан орон нутгийн вакцинжуулалтыг дуусгах төлөвлөгөөтэй байна” гэв.