УОК-ын Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, үйл ажиллагааг нь хязгаарласан байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээх шийдвэр гаргажээ. Тодруулбал, маргаашаас эхлэх кофе шоп, бүх шатны сургалтын төв, фитнесс, иог, бассейны үйл ажиллагааг нээх шийдвэр гаргасан.
Ингэхдээ дээрх байгууллагууд давтан тунгаа хийлгээд 14 болон түүнээс дээш хоносон иргэдэд үйлчлэх юм. Энэ сарын 22-оос эхлэн 6-7 төрлийн байгууллагын үйл ажиллагааг нээхээр судалж байгаа аж. Захуудын үйл ажиллагааг 22-оос нээнэ. УОК-ын эвлэлийн албаны дарга Ц.Ганзориг: Улаанбаатар хотод 13 зах, худалдааны төв ажилладаг. Үүний 9 орчим хувийг нээсэн. 14 мянган түрээслэгчтэй ажилладаг захуудын үйл ажиллагааг тавдугаар сарын 22-оос нээхээр судалж байна” гэлээ.
Маргаашаас нээх дөрвөн байгууллагаар үйлчилүүлэх иргэд: