Монгол Улсын Ерөнхийлэгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаагаа тавдугаар сарын 24-нд буюу ирэх Даваа гарагт эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилж, зургаадугаар сарын 7-нд өндөрлөх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно гэж заажээ.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нарын нэрийг дэвшүүлж, СЕХ нэр дэвшигчээр бүртгэж аваад байгаа.