АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
-Сүүлийн үед АН-ын нэр дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс цагаан сонгууль хийхийг уриалж байгааг эсэргүүцэж байна. Тухайлбал, АН-ын дарга байсан, Ерөнхий сайд Н.Алтанхуяг цагаан сонгууль нэг самбар дээр бичиж байгааг эсэргүүцэж байна. Н.Алтанхуяг АН-ын нэр дээр Сангийн сайд, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Шадар сайд хийж явсан. 2016 оноос хойш нам руугаа дөрвөн жил троллуудаараа хуцуулж байна. н.Галиндэв гэж өөрийнх нь цүнхийг барьж явсан хүмүүсээр АН руугаа хуцуулж байна. Н.Алтанхуяга намаа худалддаг хогийн шаар.
Өнөөдөр сонгуулийн зардал 20 гаруй тэрбум төгрөг болж байна. Н.Алтанхуяг өөрөө нэр дэвшээгүй болохоороо цагаан сонгуульд уриалж байна. Н.Алтанхуягийн энэ уриалгад битгий автаарай гэж АН-ын гишүүддээ уриалж байна хэмээв.