Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш буюу 2021 оны зургаадугаар сарын 9-ний лхагва гарагт орон даяар явагдана.
Иргэн Та http://election.burtgel.gov.mn/ холбоосоор нэвтэрч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. Үүнтэй холбогдуулан иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түр зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ.
Энэ удаагийн сонгуульд санал өгөх эрхтэй сонгогчдын нэрсийн жагсаалтад 2,151,329 сонгогч бүртгүүлсэн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр мэдээллээ.