“Токио 2020” олимпын наадмын хүндийг өргөлтийн +87 кг-д хүч сорьсон М.Анхцэцэг өргөлтөө гүйцэтгэж дууслаа. Тэрээр огцом өргөлтөөр 110 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болж улмаар хоёр дахь оролдлогоороо 110 кг-ыг амжилттай өргөсөн юм. Тэрээр гурав дахь оролдлогоороо 112 кг-ыг өргөсөн ч техник буруу байсан гэх шалтгаанаар хүчингүй болгожээ.
Харин түлхэлттэй өргөлтийн эхний оролдлогоороо М.Анхцэцэг 140 кг өргөсөн ч харамсалтай нь дахин тооцоогүй ч дараагийн оролдлогоороо 142 кг захиалан амжилттай өргөсөн юм. Улмаар гурав дахь өргөлтдөө 147 кг захиалан амжилтгүй болж, нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байранд шалгарлаа.
Тэрээр ДАШТ-ий хошой хүрэл, Дэлхийн цомын аварга, Залуучуудын Азийн хошой аварга, Залуучуудын дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга, Азийн аварга, Азийн танхимын болон тулааны спортын наадмын аварга, “Рио-2016” олимпийн VIII байрын шагналтай бөгөөд улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчлэн тогтоож байжээ.