БШУЯ-наас нэгдүгээр ангид элсэгчдийг хэрхэн бүртгэх талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр хүүхдийн хоцрогдлыг хэрхэн нөхөх талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир ярьсан юм.
Тэрээр “Дүрэмт хувцсыг тухайн сургуулийн зөвлөл, эцэг эхийн зөвлөл хамтраад шийдэх боломжтой. Заавал бүгдийг нь ижилхэн форм худалдаж авч өмс гэдгээс илүүтэй сургуулийнхаа онцлогт тохирсон шийдлийг гаргах ёстой.
Гэхдээ дүрэмт хувцас өмсүүлэхгүй гээд хүүхдүүдийн эрхийг зөрчиж болохгүй.
Жишээ нь дүрэмт хувцас өмсөөгүйгээс болж зарим хүүхэд 5 өдөр өөр хувцас өмсөх ялгаатай байдлаараа ялгарах, үүнээс болоод эрх нь зөрчигдөх сурах сонирхолд нь нөлөөлөх асуудлыг бид гаргаж болохгүй. Маш олон шийдэл бий.
Есдүгээр сарын 1-нд дүрэмт хувцасны хангамж хүрэхгүйгээс болоод хөдөө орон нутгийн хүүхдүүд цагаан, цэнхэр цамц, хар өмөөрөө жигдрээд явдаг шийдлүүд бий. Аль болох хүүхдийг эрхийг зөрчихгүй талаас анхаарах ёстой” гэв.