Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Блүүмбэрг Монгол” телевизийн гүйцэтгэх захирал Э.Долгионтой ярилцжээ.
Тэдний ярилцлагыг хэд хэдэн телевиз өчигдөр орой нэвтрүүллээ. Энэ үеэр Ерөнхий сайд манай улсын нийт хүн амын 60 нь эхний тундаа хамрагдсан. Энэ үзүүлэлтээр бид эхний 15 улсад багтаж байна. Гэвч ирэх оноос вакцины үйлчилгээг төлбөртэй болгоно. Учир нь вакцин хийлгээгүй хүмүүс дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд эрсдэл учруулна гэв.
Мөн өнгөрсөн хугацаанд МИАТ компани олон удаагийн нислэгээр вакцинуудыг татан авсан. Таван сая тун вакцин худалдан авахад төр тодорхой хэмжээний зардал гаргаж байна гэсэн юм.