Хөвсгөл аймагт “Covid-19” халдварын дельта хувилбарын 11 тохиолдол батлагджээ.
Энэ талаар Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр “ХӨСҮТ-рүү өнгөрсөн долоо хоногт 31 сорьц шилжүүлсэн. Үүнээс шаардлага хангасан 14 сорьцыг лабораторид шинжилсэн байна. Эдгээр сорьцоос 11 нь дельта вирусээр халдварласан өвчлөл гэдэг нь батлагдсан” гэв.
Баяр, наадмын үеэр 50 гаруй мянган хүн Хөвсгөл аймагт зорчжээ. Иймд халдвар өргөн хүрээтэй тархсан байж болзошгүй гэдгийг тэрбээр хэллээ.