Нүүрс тээврийн жолооч нараас халдвар илэрч байгаа тул БНХАУ-ын талаас хоёр ч боомтын үйл ажиллагааг түр зогсоолоо.
Монголын нүүрс тээврийн жолооч нараас халдвар илэрсэн тул өчигдрөөс /2021.08.23/ эхлэн БНХАУ-ын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтын үйл ажиллагааг 14 хоног зогсоожээ.
Мөн Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод нүүрс тээврийн монгол жолоочоос халдвар илэрч, БНХАУ-ын талаас Зүүн үзэмчин хошуу боомтыг түр хаажээ.
Монголын нүүрсний импорт 14 хоног тэг зогсолт хийхээр болж байгаа аж.