Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заасан.
Хэрэв аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдсан 50 хувийн торгууль өршөөлд хамрагдахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /Ковид-19/-ийн цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны долоодугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүнд өршөөл үзүүлэх юм байна.