Үндэсний статистикийн хорооноос “Мэргэжилтнээ сонсъё” цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байгаа.
Энэ удаагийн дугаарт “Боловсролын салбар ба КОВИД-19” сэдвээр ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн нар зочноор оролцон холбогдох мэдээллийг танилцуулав.
- Таван настай 77,185 хүүхэд
- Дөрвөн настай 60,193 хүүхэд суралцах тооцоолол байгааг ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл хэллээ.
Мөн тэрбээр “Бүлэг дүүргэлт нь 20-5(+5) гэж заасан. Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ 1.5 метр зайтай байна. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ Гэр-Цэцэрлэг-Гэр маршрутаар зорчиж, амны хаалт тогтмол зүүлгэн, биеийн байдлыг нь ажиглаж байх ёстой” гэв.
Харин ерөнхий боловсролын 854 сургуульд 718,817 суралцах аж.
Цар тахлын үе учир сургуулийн хичээлийн цагийг өөрчилжээ. Энэ талаар ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл “Ерөнхий боловсролын сургуулийн I-II ангийнхны хичээлийн үргэлжлэх хугацаа 30 минут, III-XII ангийнхныг 35 минут байхаар зааж өгсөн. Өдөрт суралцах хичээлийн цаг бага ангийнханд дөрөв, дунд болон ахлах ангийнханд таваас хэтрэхгүй байна” гэлээ.