Энэ сарын 22-ны өдөр Монголын талаас төрийнхөн болон хувийн хэвшлийн төлөөлөл шатахуун оруулж ирэх хэлэлцээр хийхээр ОХУ-ыг зорьсон.
Тэгвэл хэлэлцээрийн үр дүн гарчээ.Энэ талаар “Петровис” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Содбилэг Твиттер хуудаснаа жиргэсэн байна.
Тэрбээр “Роснефть компанитай уулзаж байна. 09 сард 1500 тонн 92 бензин, 10-р сард 44 мянган тонн 92 бензин, 09-р сард ачигдаагүй байсан 10 мянган тонн 92 бензин авахаар боллоо” гэжээ.