Гаалийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийн, “Эхлэл брэнд”-ийн бүтээсэн “Hulan-21” гар утасны талаар мэдээлэл хийн, татвараас зайлсхийсэн тул 175.9 сая төгрөгийн торгууль оногдуулахаар болсноо мэдэгдсэн юм. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд “HULAN-21”-ийг Монголд үйлдвэрлэдэггүй, манай улсад сэлбэгийг нь оруулж ирээд угсардаг гэх шүүмжлэл гараад буй. Энэ талаар “Эхлэл брэнд”-ийн захирал Ч.Батзаяа ийм тайлбар хийлээ.
Тэрбээр “Монголд юуг нь хийсэн юм бэ гээд байх юм.
За, та яг иж бүрэн HULAN21 Plus харж байна.
Бид нар
1. Хамгийн баруун талд байгаа USB кабелийг хийсэн.
2. Утас асахаас авахуулаад унтрах хүртэл 40000 мөр бүхий SDK программын хөрвүүлэлтийг хийсэн
3. Программын дотоод оюуны өмчийн бүх контентийг хийсэн
4. Google GMS Android үйлдлийн системийн албан ёсны эрхийг авж чадсан /Энэ хамгийн чухал шүү/
5. Чихэвчийг хийсэн
6. Хайрцаг сав баглаа боодолыг Монголд хийсэн
7. Бүх гарын авлага материалыг Монголд хийсэн болно.
8. Хэрэв та сонирхож байвал Дэлхийн бүх албан ёсны андройд утасны жагсаалтад Монгол брэндийн хэдэн утас байгааг
9. Төслийг 9 сарын турш хийхэд асар олон залуус ажлын байртай болсон болно. Цаашдаа ч байгаа болно.
– Энэ линк-ээр харж болно. Ердөө нэг л байгаа.
Бусад зүйлс бол мэдээж гаднаас авсан. Анхнаасаа ихэнх хэсгээ гаднаас авна гэдгээ ерөөсөө нуугаагүй шүү дээ. Алдарт iPhone хүртэл Хятадад хийгддэг юмаа.
За, ийм л байна. Ойлгох нэг нь ойлгоно оо
Гуйлт: Одоо харлуулж боллоо шүүдээ. Би болон бид бүхэн цаашдын HULAN22 утсан дээрээ энэ хувь хэмжээгээ нэмэх болно. DOOGEE гээд байгаагийн хувьд. Уучлаарай Эхлэл Брэнд ХХК DOOGEE-н Монгол дахь албан ёсны цорын ганц дистербютер юм шүү” гэв.