Өмнговь аймгийн Гурвантэс суманд ах дүүсийн 5 айл нийлж заган ойг үрээр тарьж ургуулах ажлыг 2018 оноос эхлүүлжээ.
Нөөц нь жилээс жилд багасч байгаа загийг тарьж ургуулах аргыг Монголчууд тэр бүр сайн мэддэггүй. Харин ах дүүсийн нэг нь Хятадад заг модыг үрээр тарьж ургуулах ажил хийж байгаад туршлага судалж ирсэн байна.
Загийг үрээр тарих нь маш их хөдөлмөр хугацаа шаардсан ажил. Загийн навч гэж хэлж болох замбагыг намар түүж авна. Түүн дотроос загийн үр болох шар будаанаас жижигхэн хар үрийг түүж авч, бууцаар бордсон талбайд суулгаж ургуулсан байна. Бүтэн 2 жил уйгагүй ноцолдсны эцэст 300 га газарт суулгах 250,000 ширхэг суулгац ургуулж авчээ. Заган ойн төсөл хэрэгжүүлэх газраа сумынхаа ИТХ-аар шийдүүлсэн.
Гэвч 300 га газрыг хаших хашаа, услах худаг ус,техник хэрэгсэл гээд жирийн иргэдийн дангаараа шийдэх боломжгүй санхүүгийн асуудлууд үүсчээ. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд Монголын томоохон компаниуд нүүрс олборлон Шивээхүрэнгийг боомтоор хятад руу экспортолж буй.
Сумынхаа ИТХ-аараа дамжуулан Гурвантэс суманд уул уурхайн олборлолт явуулдаг 5 нүүрсний уурхай, улаан чулууны уурхайд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсч тухайн иргэд хандсан ч аль нь ч хариу өгөөгүй байна. Нутаг орныг нь сүйтгэж ухаж, ашиг орлого олж байгаа уурхайд өөрсдөө тарьж ургуулж чаддаггүй юм гэхэд нутаг орноо гэсэн сэтгэлээр хийж бүтээж байгаа нутгийн хүмүүсийг нь дэмжээд өгөх хэрэгтэй л дээ.