АНУ Орландо хотод 2021 оны 10 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд зохиогдож буй Бодибилдингийн олимпод насанд хүрэгчидийн эрэгтэйчүүдийн 70кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Дорж өрсөлдөн Монгол улсын анхны бодибилдингийн ДАШТ-ний АЛТАН МЕДАЛЬ хүртлээ.
Бодибилдингийн спорт дотроо эрэгтэйчүүдийн бодибилдингийн төрөл хамгийн хүнд хэцүү ангилал бөгөөд олон жилийн чанартай байдал, булчингийн том байдал, ялгарал, нийт биеийн порпорц гээд зэрэг олон үзүүлэлт хардаг ангилал билээ. Гавьяат тамирчин Г.Дорж энэ спортод зориулсан 23 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, ийнхүү АЛТАН МЕДАЛИЙН эзэн болж чадлаа.