“МОНГОЛЫН МИСТЕР 2018” 27 дахь удаагийн Улсын Аварга Шалгаруулах тэмцээн энэ сарын 21-ний өдөр зохион байгуулагдана. 2018 онд Бодибилдинг Фитнессийн спортоор тив, дэлхийд эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдыг тодруулах уг тэмцээнд тамирчид нийт 10 төрөлд 19 ангиллаар өрсөлдөх юм. Жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтанд оролцох эрхээ авах ба жингийн аваргын төлөө өрсөлдөнө. Тэмцээний Техникийн зөвлөгөөн энэ сарын 19-ний пүрэв гарагт Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газрын иргэний танхимд болно.
Түүнчлэн УАШТ-ний үеэр МҮОХорооны дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтарч допингийн шинжилгээ авдаг аж. Энэ жил мөн энэ жишгийн дагуу ажиллах бөгөөд хэрэв тухайн тамирчны тестийн хариу эерэг буюу шинжилгээнээс хориотой бодис илэрсэн тохиолдолд 2-4 жилийн хугацаатайгаар эрх хасч, шагналыг дараагийн байр эзэлсэн тамирчинд шилжүүлэн олгох юм байна.
“МОНГОЛЫН МИСТЕР 2017” буюу 26 удаагийн УАШТ-нд хошой аварга Д.Бат-Эрдэнэ түрүүлж, гурав дахь цомоо хүртсэн билээ.
Тэмцээний заавар: