Хөдөлмөрийн чадвар алдалтад хяналт, шалгалт хийх хамтарсан аян явуулж байгаа аж. Энэ хүрээнд групп тогтоолгосон 60,000 хүнийг шалгахаас одоогоор 19,000-ыг нь шалгасан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсанд бичжээ.
Тэрбээр “Шалгалтын явцын мэдээллийн тайлантай танилцахад:
Цуцалсан 120,
Дахин шалгахаар шийдсэн 2,200,
Цагдаад шалгуулж байгаа 341,
Хувь хугацаа заалт өөрчлөхөөр болсон 267 тус тус байна.
Урд өмнө алдаа дутагдал гарч байсан. Одоо бид засах нь чухал.
Групп тогтоолтын зарчмыг шинэчилнэ. Урт хугацаат нөхцөлт буюу эрүүл мэндийн үзлэг, нөхөн сэргээх эмчилгээ зэрэгт цаг тухай бүрд хамрагдаж байх, хамрагдахгүй бол харин тэтгэмж олголт зогсдог байх олон улсын туршлагыг нэвтрүүлнэ” гэв.