АНУ тэргүүтэй хэд хэдэн улсад цар тахлын 3.5 сая оношлуур нийлүүлсэн Австралийн “Ellume” компани үйлдвэрлэлийн алдаатай, түүнээсээ болоод үргэлж эерэг хариу гаргадаг болохыг илрүүлжээ. Улмаар алдаатай 200 мянга орчим оношлуураа буцаан татжээ.
Энэ талаар АНУ-ын хүнс, эмийн зохицуулах газар энэ долоо хоногт иргэддээ “Худал эерэг хариу гаргадаг цар тахлын түргэвчилсэн оношлуур зарагдаж байсан тул хариугаа дахин баталгаажуулна уу” гэж анхааруулсан байна.
Мөн эрх баригчид тус компанийн бүтээсэн оношлуураар шинжилгээ өгсөн иргэдийг ойролцоох эмнэлэгтээ даруй хандаж, дахин шинжилгээ өгөхийг уриалжээ. Алдаатай оношлуурууд энэ оны дөрөвдүгээр сараас наймдугаар сарын хооронд зарагдсан аж.
“Ellume” -ийн гүйцэтгэх захирал Син Парсонс болсон явдлыг хүлээн зөвшөөрсөн ч оношлуурууд чухам яагаад алдаатай үйлдвэрлэгдсэнийг компанийн нууц хадгалах шалтгаанаар нарийн тайлбарласангүй.
Эх сурвалж: RT