Коронавирусийн халдварын улмаас Замын-Үүд, Эрээний хилийг түр хугацаагаар хаан, хөл хорио тогтоолоо. Одоогоор хэдэн хоног хөл хорио тогтоох нь тодорхойгүй байна. Эрээн, Замын-Үүдийн боомтыг хаасны улмаас хилийн цаана их хэмжээний ачаа гацах, саатах асуудал үүсэх нь тодорхой боллоо. Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдад Ли Көчянтэй цахимаар уулзах үеэр хил цаана гацсан ачааг шуурхай нэвтрүүлэх талаар тохиролцсон гэж мэдэгдсэн. Гэвч корона вирүсийн улмаас энэ тохиролцоо хэд хоногоор саатахаар болж байна.