УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярвааг 30 хоногийн хугацаатай цагдан хорьж буй.
Түүнтэй холбогдох хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох мэдээлэл өгч, Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө хэргээ илчилсэн гэдгийг хэллээ.
“УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа 2021 оны наймдугаар сар болон аравдугаар сард авлигын шинжтэй мэдээллийг шалгах хүсэлт ирүүлсэн. Энэ мэдээлэлтэй нь холбогдуулж өөрийг нь шалгаж байгаа асуудал огт байхгүй ба Д.Хаянхярваагийн өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй.
Энэ цаг хугацаанд хахууль өгөгч иргэнээс “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нарт их хэмжээний ам.долларыг бэлнээр хахуульд өгсөн талаараа хэргээ илчилж ирсэн. Нэгэнт хахууль өгөгч гэмт хэргээ илчилж ирсэн тохиолдолд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан.
Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нэр дурдагдаж байгаа этгээдийн тодорхой объектод прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа явуулсан” гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох тайлбарлав.
naad hayanhyarvaa hurelsuhiig heleh helehguigeer huzaad b n uuruu bur jinhen darhanii ezen suuh sanaatai novsh shuu dee odoo dood tal n 8 jil horih heregtei turiin alband 15 jil bitgii oirtuulaa
Zamharsan yum biimda
Хаянаа ахаа одоо хамсаатнуу олиод хамтдаа ороо. Эх орныхоо төлөө хэргээ хүлээгээд бусад хулгайчуудаа бүгдийг нь илчил. Тэгүл та эр хүн шүү
Хөрөнгийг нь хураа хэт даварсан хүмүүст сургамж болно ахиад бас хорих хэрэгтэй бүх юманд хэмжээ хязгаар бий
одоо болноо. Шоронд хийхгүй гаргаад үзээрэй
Harin tii naad dagz cini ih baisiimaa odoo ter chigt ni zailuul ene ard irged ni amidarlana ulam doroitood bhad iimerhvv hulgaich narl ulsiin tosvoos husch hahuul avch ard irgediin amidarliig doroituulj bga ym Javhlangiin temtseed bga ni uchir ni ene shv de bvgd hulgaich boltson geed
Үнэнд гүйцэгдэхгүй, үйлд үр, нүгэлд нүд байдгүй юм шиг загнадаг хүн дээ, одоо яахав
uulana ihel hurungu mungu ikteil hvn de zvgeer ajilaa hiij boldogvi yum baihdaa tegheer chini busad hvmvvs hahuuli awhaas yahaw dee