Сангийн сайд Б.Жавхлан:
Сүүлийн гурван хоног Эрээн хотод халдварын тохиолдол илэрсэнгүй.
Халдвар илрэхгүй 20 хоновол хилээ түр хугацаанд нээж, бараа материал хил дээр түгжигдсэн зүйлүүдийг солилцохоор хоёр талаасаа тохиролцсон.
Тэнд тээвэр хийж байсан жолооч нарын хувьд ачилт нь бага зэрэг хумигдах, дотоодын тээвэр лүү шилжих маневр хийх шаардлага үүснэ. Бухимдсан жолооч нар байгаа. Энэ нь боомт нарын асуудал гэхээс илүүтэй гурван сая иргэний бараа материал нэвтрүүлэх хилээр нэвтрүүлэх том эрх ашгийн асуудал учраас Хятадын талаас тавьсан горимын дагуу явуулахаар шийдсэн.
Гэхдээ тэнд байгаа жолооч нарын хүсэл сонирхол эдийн засгийн боломжийн харгалзан, аль болох хүсэлтийг шингээж дотоодын тээвэр лүү оролцуулах гэх мэт чиглэл удирдлагуудад өгсөн.
Гашуунсухайт боомтын хувьд нэг үеэ бодвол тээвэрлэлтийн нөхцөл байдал журамлагдаж, тээвэрлэх нөхцөлүүд тодорхой болсон. Чингэлэг, терминалын ажил туршилтын төвшинд өнгөрсөн долоо хоногоос амжилттай эхэлсэн. Ямар ч байсан өдөртөө 500-600 тээврийн хэрэгсэл нүүрс зөөгөөд эхэлсэн. Нэлээд ахицтай ажлууд хийгдсэн.
Шивээхүрэн боомт урд хөршийн нөхцөл байдлаас болоод хаагдсан. Гэхдээ халдварын тохиолдол илрэхгүй байвал удахгүй нээгдэхээр шинэ горимоо тогтсон. 2020 онд түүхий эдийн экспортыг нэлээдгүй 2021 онтой харьцуулбал өндөр тавьж зорьж, ажиллана. Түүхий эдийн үнэ харьцангуй боломжтой байх үед бид экспортолж чадахгүй байна гэж ард түмний өмнө амлалт авах боломжгүй. Тиймээс 2019 онд нүүрсний экспорт хамгийн өндөр хэмжээнд буюу 36.7 сая тонн хүрсэн. Ядаж энэ хэмжээнд хүргэхээр зорилт тавьсан. Хилийн бүсийн аймгууд “экспорт” гэдэг Засгийн газрын зорилтод хамтарч зохион байгуулалтад орж ажиллана гэдэгт итгэж байна.