Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явцыг мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 69.5 хувь буюу 2,259,619 иргэн вакцины I тунг хийлгэсэн байна. Мөн 2,149,379 иргэн вакцины II тунг хийлгэсэн нь хүн амын 66.1 хувийг эзэлж байгаа юм.
Харин дархлаа сэргээх нэмэлт тунг 621,950 хүн буюу нийт хүн амын 19 хувь нь хийлгээд байна. Нэмэлт тунг хийлгэх иргэд 18-аас дээш насны, бүрэн тунд хамрагдсанаас хойш гурван сарын хугацаа өнгөрсөн байх, бүрэн тунтай ч өвчлөөд эдгэрсэн бол 21 хоногийн дараа хийлгэх боломжтой.
Нэмэлт тунгийн дархлаажуулалтад нийт хүн амын 50 хувь нь хамрагдвал гамшгаас хамгаалах бэлэн байдлыг зэргийг “Шар” түвшинд шилжүүлж, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг бүрэн танхимд шилжүүлнэ хэмээн Засгийн газраас мэдэгдсэн билээ.