Нийслэлийн агаарын чанарын мэдээллийг БОАЖЯ-наас өгч байна.
Энэ удаагийн мэдээлэл өгөх албаны бүрэлдэхүүнд БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НЭМҮТ, ЦУОШГ, НМХГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож байна.
Өнгөрсөн долоо хоногт өмнөх оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдлын хэмжээ харьцангуй бага байсан нь цас орсонтой холбоотой гэж тайлбарлаж байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалтын ажил эхлүүлж байна. Түүхий нүүрс түлж байгаа айлууд байна гэсэн мэдээллүүд ирж байгаа тул ажлын хэсэг байгуулагдаж, хяналт шалгалтыг эхлүүлж байна.
Таван толгой түлш нүүрс компанийн нүүрсээ нөөцөлж байна гэв.
Улаанбаатараас орон нутаг руу 6300 ширхэг шуудай шахмал түлшийг тээвэрлэх зөрчил илрүүлсэн.
Тиймээс ЭХЯ, Тавантолгой түлш, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран хяналт шалгалтын ажлыг эхлүүлж байна. Хувь хүмүүс шахмал түлшийг орон нутаг руу зөөвөрлөхгүй байхыг анхааруулж байна. Нэг сая хүртэлх төгрөгөөр албан хаагчдыг урамшуулна.
Өндөрлөг, алслагдмал цэгүүдийн борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлнэ.
Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх гэж оролдсон хоёр зөрчил илрүүлж, 10 тонн түүхий нүүрс хураан авч Амгалан дулааны станцад төвлөрүүлжээ.
Нийт есөн айлын 17 хүн угаарын хийн хордлогод өртсөн гэсэн дуудлага иржээ. Шалгалт явуулахад энгийн монгол зуухны битүүмж алдагдсан, ширэм нь хагарсан байжээ.