Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст шилжээд байгаа бөгөөд түүний анхны тулаан өнөөдөр (2021.12.24) Москвад болно.
Мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн төлөөх энэхүү тулааныг Улаанбаатарын цагаар өнөөдөр 21:00 цагт эхэлнэ.
Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь ОХУ-ын осетин залуу Аслан Кабисов.
Аслан мэргэжлийн бокст 2017 оноос тулалдаж байна. 24 настай. Нийт 7 тулаан хийж, бүгдэд нь ялсан амжилттай боксчин юм.