ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан вирусийн шинэ төрлийг илрүүлэх шинжилгээний өртгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Томуу болон халдварыг ПСР шинжилгээгээр ялгаж, эцсийн оношийг гаргадаг. Өвөрмөц урвалжийг ашиглаж халдварын үүсгэгчийг оношилдог.
Энгийн болон вирусийн хувилбарыг тодорхойлох ПСР 24 цагийн дотор хариу нь гардаг. Үүний дараа NGS буюу бүрэн генийг тогтоож баталгаажуулдаг.
Нэгдүгээр сарын 6-нд бүрэн геномын шинжилгээг хийж зөөвөрлөгдсөн 12 тохиолдол илэрснийг зарласан. Нэгдүгээр сарын 9-нд дотоодод омикроны 5 тохиолдол илэрснийг зарласан.
Вирусийн ямар хувилбар болохыг тогтоох шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нэг сая гаруй төгрөг байна. Тиймээс бид дүүрэг, орон нутаг, эмнэлгүүдээс ирсэн эерэг сорьцод энэ шинжилгээг түүвэрлэж, цөөн тоогоор хийдэг” гэлээ.