Хөх Монгол бүлгэм, Даяар Монгол хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ. Тэд nodoublestandart хөдөлгөөний залуусыг буруутгаж, Э.Одбаяр, Д.Монголхүү нарын үйлдэл нь хэрээс хэтэрч байгааг хэлж байна.
“Хөх Монгол бүлгэм” ТББ-ын дэд тэргүүн Д.Гансүрэн “Э.Одбаяр, Д.Монголхүү нар Монголыг Казахстаны араас оруулж болзошгүй байдалд уриалаад байгааг үндэсний үзэлтэй залуус эсэргүүцэж байна. Монголчуудыг хагаралдуулж, муу зүйлд уруу татаж, залуусыг талцуулж, турхирч, нийгмийг эмх замбараагүй байдалд оруулах гэсэн үмхий үнэр чинь үнэртээд байна. Цаана чинь хэн байгааг бид мэднэ, Одбаяр аа, Монголхүү!
Монголын гэсэн өв уламжлал бүхэн рүү та нар халдаж байна. Nonaadam гэж орилоод наадам хийлгээгүй. Морь, бөх, сур харваа бол байлдааны бэлтгэл, Монгол оршин тогтнох үндэс. Одоо та нар Nоtsagaansar гэх үү.
Иргэдийг талцуулж, уриалсаны хор хохирлыг Монголын залуус үүрдэг, амиа алддаг. Улс орон хохирдог. Тиймээс тэдэнд төр төмөр нүүрээ харуулаач ээ. Ард түмнийг хагалган бутаргах үйлдэл хийж байгааг яагаад зүгээр хараад байгаа юм бэ” хэмээн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг буруутгалаа.