УИХ-ын намрын чуулган маргааш хаалтаа хийхээр болжээ.
Чуулганы хаалтыг энэ сарын 21-нд буюу баасан гарагт хийхээр төлөвлөсөн байсан юм. Гэсэн ч олон гишүүн ковидын халдвараар өвчилсөн тул дээрх шийдвэрийг гаргасан байна.
Мөн намрын чуулганаар хэлэлцэх байсан асуудлуудын дийлэнхийг хэлэлцэж дууссан тул чуулганы хаалтыг наашлуулж байгаа нь зарим асуудлуудыг хэлэлцэж дуусгалгүй хаасан гэх эрсдэл үүсгэхгүй юм.