Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд НЗДТГ-ын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг Д.Сумъяабазар даргад өгсөн.
Тэгвэл тус чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ.
Тодруулбал, НЗД-ын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор болжээ.