ОХУ “Facebook”-ийг хаахаар болсныг тус улсын Засгийн газар мэдээллээ.
“Facebook” платформ ОХУ-ын хэвлэлүүдийг ялгаварлан гадуурхаж байгаа учир ийнхүү тус улсад “Facebook”-ийг хааж байна гэж онцолсон байна.
Үүнээс өмнө “Facebook” ОХУ-ын суртал ухуулга болон Украинтай холбоотой хуурамч мэдээллийг хязгаарлахаар ОХУ-ын Төрийн эзэмшлийн хэвлэлүүдийн хаягийг хаагаад байсан юм. Ийнхүү ОХУ “Facebook”-ийг хаахаар болсон ч “Meta” компанийн “WhatsApp”, “Instagram” үйлчилгээнүүдэд хориг тавиагүй байна.
Дээрх мэдэгдэл гараад удалгүй “Meta” компани ОХУ-д бүх сурталчилгаагаа зогсоож, ОХУ-ын бизнесүүдэд зар сурталчилгааны үйлчилгээ үзүүлэхээ зогсоохоо мэдэгдсэн юм.