Гайхуулж байгаа юм биш. Манайх хашаандаа 30 гаруй төрлийн 2500 гаруй мод буттай. Манайх хайлаасаар хашаагаа барьсан анхны Монгол айл, миний 15 жилийн өмнө эхлүүлсэн ажил юм шүү.
Монгол улсад 1 сая гаруй өрх бий. Үүний 70 гаруй хувь нь хашаанд гэр байшинд амьдардаг. Үүний 70% нь хашаандаа жимсний болоод бусад мод 1000-ыг элбэгхэн тарьчих ус хөрсний нөөц бий. Ингэвэл бид 500 сая модтой болчих боломж байгаа гэж би үздэг юм. Модыг нийтийн эзэмшлийн газруудад ургуулах гээд жил болгон мод тариад хагас зуун жил өнгөрлөө, бүтсэнгүй ээ. Хувиа хичээсэн Монголчууд бид санхүүгийн дэмжлэгээ улсаас аваад хашаа хашаандаа мод тарьцгаая. Ургаж байгаа мод бүр чинь орчноо хүчилтөрөгчөөр баяжуулдаг, цэвэршүүлдэг учраас мод тарьж байгаа хүн болгоныг улсын төсвөөс санхүүжүүлэх ёстой.
Хятадууд хувь хүмүүстэй хатуу гэрээ хийгээд урьдчилгаа мөнгө аваад мод тарих ажлаа эхэлдэг, 5 жилийн дараа бүрэн санхүүжилтээ авдаг юм билээ. Амьдрах орчин чинь өөрчлөгдөөд ирэхээр хүний эрүүл мэнд болоод амьдралын утга учир ч эрс өөрчлөгддөг юм шүү.