Энэ залууг Кристофер Маккандес гэдэг. Тэр баян тансаг айлын ганц хүү. Нэг өдөр Крис бүх мөнгөө хандивлаад, иргэний үнэмлэхнээс эхлээд бүх бичиг баримтаа хугалж шидээд, бүх тансаг байдлаас татгалзсан. Ингээд багахан хоол хүнс, буутай Аляаскаг зорьсон юм.
Бөглүү ойд ганцаараа аялан амьдарч байхдаа жинхэнэ эрх чөлөө гэж бичиж үлдээжээ. Тэр 107 өдөр тэмдэглэл бичээд, хамгийн сүүлд дэвтрээ барьсан энэ зургийг дарсан бна.
107 дахь өдрөөс хойш тэмдэглэл дууссан бөгөөд түүний амьдарч байсан хаягдсан автобусны сэг дундаас Крисийн цогцосыг олсон юм. Түүнийг өлсөж үхсэн гэдэг боловч үхлийн шалтгаан маргаантай хэвээр байна. Энэ хүний ертөнц нь бүгдийг орхиод зэрлэг байгальд дуусах байсан юм. Крисийг олоход ялзрал эхэлж биеийнх нь жаахан хэсэг л үлджээ…. Аялагч нас барахдаа 24 настай байлаа.