Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар Ерөнхий сайд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яам, нийслэлийн Засаг дарга болон бүх дүүргийн Засаг дарга, нийслэлийн агентлагийн дарга нартай хэлэлцлээ.
- 216 нь төрийн өмчийн
- 398 нь хувийн цэцэрлэг байна.
Цаашид цэцэрлэг барих, өргөтгөх, түрээсийн цэцэрлэг нэмэх гэх мэт боломжууд яригдаж байна
Улсын төсвөөс 100 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг нэмж тодотгон, нийт 200 тэрбум төгрөгөөр ирэх есдүгээр сарын 1-н гэхэд цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагүй, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болгох үүргийг Ерөнхий сайд өгсөн талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээллээ.
Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг сайжруулах хүрээнд
- Цэцэрлэгийн барилгыг шинээр барих өргөтгөх,
- Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх
- Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах
- Байгууллагын цэцэрлэгийг дэмжих
- Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих
- Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх
- Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах
- Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх
- Хүүхэд харах үйлчилгээг дэмжих
- Хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал өгөх зэрэг саналыг БШУЯ-наас гаргаад байна.