Монгол Улсын Хөгжлийн Банк 2023 оны аравдугаар сард “Сэргэн мандалт” бонд, арванхоёрдугаар сард нь “Самурай” бондыг төлөх хүлээлттэй байгаа. Тиймээс энэ ондоо 800 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийх шаардлагатай талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл “Самурай” бондыг урьдчилан төлөх чиглэлээр ажиллаж эхэлжээ.
Бондыг урьдчилан буюу хугацаанаас нь өмнө төлөхийн тулд бонд эзэмшигчдээс зөвшөөрөл авах шаардлагатай. Тус бондыг эзэмшигч, Японы Олон Улсын Хамтын ажиллагааны банк (JBIC) “Самурай” бондыг хугацаанаас нь өмнө төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ Хөгжлийн Банканд мэдэгджээ. Түүнчлэн цаашид Хөгжлийн Банк дахин бонд гаргахад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Бусад оролцогч талуудтай хэлэлцээр хийх ажил үргэлжилж байгааг Хөгжлийн Банк мэдэгдлээ.
Хөгжлийн Банкны нийт активын 55.5% нь чанаргүй ангилалд байгаа. Нэгдүгээр сарын 20-ноос хойш тавдугаар сарын 5-ны байдлаар 200 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-н гэхэд зээлийн эргэн төлөлтийг сайжруулж, 1.5 их найд төгрөгийн болзошгүй алдагдлын санг буцааж буулгах төлөвлөгөөтэй байгааг мэдээлээд буй.