Хамар сэтлэм эвгүй үнэр эзэндээ ч эргэн тойрныхондоо ч балагтайг өгүүлж баршгүй. Хулмасыг суганы булчирхайд байрлах өвөрмөц вирус үүсгэдэг. Уг вирусыг бүрэн устгахгүйгээр үр дүнд хүрэхгүй нь мэдээж. Ингээд уншигч та бүхэндээ хулмас арилгадаг хоёр аргыг зааж өгье.
Нэгд: Суганы булчирхайг мэс заслын аргаар авах. Ингэснээр хүний дархлаа дарангуйлагддаг сөрөг нөлөөтэй. Харин хамгийн сайн арга нь рентген юм уу лазерын туяагаар шарж вирусыг нь устгах арга юм. Халуун нөхцөлд хөгшин, залуугүй хүн бүр хөлөрч, хулмас, шивэр гээд зарим нэг таагүй үнэрээсээ болж тавгүйтдэг нь нууц биш. Иймд хөлс, хулмас, шивэрийг дарах олон аргаас нэгийг нь толилуулъя. Улаан лоолийн шүүс хэт хөлрөхийг зогсоож, үнэр дарах шинж чанартайг Америкийн эмч нар илрүүлээд байна. Тэгээд ч Орос эхнэрүүд хулмасгүй болсноо улаан лоольтой холбон тайлбарладаг аж.
Ингээд та бүхэндээ улаан лоолиор эмчилгээний уусмал хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгье. 5-аас доошгүй литр усанд 500-600 мл улаан лоолийн шүүс хийж найруулаад уусмалаар нь хоёр сугаа ээлжлэн 15 минут шавшина. Үүнийг 7 хоногт 2-3 удаа давтана. Ингэхээс гадна 2 сугаа улаан лоолийн шүүс шингээсэн хөвөнгөөр өдөрт 3 удаа буюу өглөө, үд, оройд тус бүр 2-3 минут арчина. Энэ хялбархан эмчилгээний ачаар мөдхөн таны суганы үнэр арилж олны дунд санаа амар явах болно. Түүнчлэн улаан лоолийн хальсаар хөлөө арчвал шивэр дарагдах бөгөөд алга, дух, хүзүүгээ улаан лоолийн хальс буюу уусмалаар арчихад хөлсмий үнэр арилдаг гэнэ.